ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ


Өнөөдөр та хүнд байдалд орж, бүх зүйл тань муу байлаа ч гэсэн дэргэд чинь буй бусдын хөгжилтэй, сайн сайхан байгаад бухимдаж, сэтгэл санаанд нь битгий нөлөөлөөрэй. Үүрийн дөрвөн цагт ханан цаана чинь хашгиралдах хөршийн тухай яриагүй нь мэдээж. Хор уршиг учруулж, хил хязгаарыг давсан тохиолдолд өөр хэрэг ээ.

Энгийн л нэг сайхан баяр байдаг даа. Бүгдээрээ хөгжилтэй, баяртай, гоёод, инээмсэглээд сэтгэл гарган бэлэг авчирдаг тийм баяр... Харин чи уйтгартайхан бас амьдралын хүнд ачаандаа түүртэн зогсоно. Эсвэл бүр гүүрэн дээр үүнээс үсэрвэл муугүй ч юм уу гэж санагдах ч үе бий. Юу ч бүтэхгүй мөчүүд байдаг даа, хүнд...
Ядруухан хувцасласан нэгэн хөгшин уурга хаян сууна. Өглөөнөөс хойш л гүүрэн дээрээс загас барихыг оролджээ. Загасчлал амжилтгүй. Өвгөний дэргэд алаг нохой загас горьдон цагариглана. Гэвч хөгшин жараахай ч барьж чадсангүй.
Гүүрэн дээр яг хажууханд нь хуримын цуваа иржээ. Тосгоны шуугиантай хурим: бүгдээрээ чангаар ярилцаж, дуулалдан, инээлдэнэ. Бүх загасыг үргээчихлээ! Хүмүүс хөгжилтэй, харин өвгөн гунигтай байлаа. Тэр юу ч барьсангүй. Нохойгоо дагуулаад уурга, хоосон хувингаа аваад явахаас. Сэтгэлээр унажээ.
Хуримын цуваа тэр мөчид өвгөний хажуугаар өнгөрлөө. Хөгшин үрчгэр нүүрийнхээ хуниас бүрийг тэнийлгэн баяртайгаар инээмсэглэлээ. Оройвч малгайгаа авч бөхийн залуу хосод чин сэтгэлээсээ баяр хүргэв. Нохой нь ч чимээ гарган хуцаж урд хөл дээрээ үсрэн баярыг хуваалцлаа.
Яахав дээ, загасчлал амжилтгүй болоо л биз. Залуусын аз жаргалд баяр хүргэх хэрэгтэй шүү дээ. Бусдын аз жаргалд баярладаг байх..
Залуу хос өвгөнд талархлаа илэрхийлж, найрсгаар мэндчиллээ.
Хагас цагийн дараа өвгөн, нохойтойгоо эргийн дэргэдэх нээлттэй кафед бүгдийн хамт шорлог идэж суулаа. Шорлог, шарсан хавирга, пирожки, банш, шөл бүх төрлийн амттан.... Хөгжим эгшиглэж, бүгд хөгжилдөн бүжицгээнэ. Сайхан сэтгэлт загасчин дүүрэн жаргалтай, түүнийг бүжигт урьсан ч толгой сэгсрээд саарал шөнийн тухай дуу дуулжээ. Харин нохой нь хөгжин бүжжээ.
Хувь заяа хувьсамтгай. Хоосон хувинтай гүүрэн дээр зогсож дэгээ хаяад бүтэл муутай л байж. Хүмүүс ирж, баяр эхэлж, тэдний аз жаргалыг хуваалцах боломж ч бас гарчээ. Бусдын сайн сайхан байгаад уурлаж уцаарлаж, дургүйцдэгггүй байхад л болно. Тэдний өмнөөс баярлаж, бас хэрэгтэй бол баяр хүргэх нь хүний ёс. Ердөө ингэхэд л бүх зүйл сайн тал руугаа эргэдэг. Ийм зүйл болдог нь надад байнга ажиглагддаг юм.
Бусдын аз жаргалд баярлаж, баяр хүргэдэг хүн сайхан зүйл хүртдэг. Аз жаргалын хэлтэрхий, магадгүй ганц зүсэм бялуу: яагаад болохгүй гэж. Аз жаргал бүгдэд хүрэлцдэг. Та өнөөдөр гунигтай байлаа ч бусдын аз жаргалд баясах нь л гол. Аз жаргал тэгвэл таныг ч бас тойрохгүй.                                      Анна Кирьянова                                                                                                                                                                                                                                     


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23