НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АНХНЫ СУРГУУЛИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НЭЭНЭ


Засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагын ногоон хөгжил, дижитал шилжилт, эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэчлэлийг хэрэгжүүлэх “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Цэцэрлэг, сургуулийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд дулаан алдагдал ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр, инженерийн дэд бүтцийн насжилт хэтэрсэн, ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Аймгуудад 30-40 сургууль мод түлдэг, Улаанбаатар хотод нам даралтын зуухтай 40 орчим сургууль байдаг аж. Төрийн өмчийн 700 гаруй сургуулийг халаахад жил бүр 418 тэрбум төгрөгийн эрчим хүч зарцуулж байна гэлээ. Алслагдсан сум, аймагт инженерийн дэд бүтэц бүрэн холбогдоогүйгээс шалтгаалан нүүрсний хэрэглээ өндөр учраас ашиглалтын зардал ч тогтмол өсөж байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын “Ногоон чөлөөлөлт”-ийн зорилтын хүрээнд ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй 100 сургуулийг 2027 оны улсын төсөвт санхүүжилтийг нь суулгаж, аймаг, орон нутаг, нийслэлд шинээр барихаар шийдвэрлэлээ. “Ногоон сургууль” нь нарны панел, батарей хураагуур буюу сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бөгөөд 

  • -Ногоон сургууль 
  • -Ухаалаг сургууль 
  • -Эрүүл сургууль
  • -Аюулгүй сургууль гэсэн 4 үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжих юм. 

Санаачилгыг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлснээр, 

  • -Боловсролын байгууллагын эрчим хүч, усны хэрэглээний үр ашиг дээшилж, ашиглалтын зардал буурна. 
  • -Суралцагч, багш нарын дижитал ур чадвар нэмэгдэж, боловсролын байгууллагын дижитал шилжилт эрчимжинэ. 
  • -Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, эрүүл хооллолт, ус, ариун цэврийн үйлчилгээ сайжирч, эрүүл мэндэд ээлтэй сургалтын орчин бүрдэнэ. 
  • -Хүүхэд хамгаалал, сэтгэлзүйн болон цахим аюулгүй байдлын тогтолцоо бэхжиж, сургалтын орчин дахь эрсдэл, хүчирхийлэл, дээрэлхэлт буурна 
  • -Хүүхэд бүрийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд сайжирч, сургалтын үр дүнд ахиц гарна гэж тооцоолжээ. 

Хөтөлбөрийн хүрээнд энэ есдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүрэгт анхны ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй жишиг сургуулийг нээх гэж байна. Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ногоон сургуульдаа “Chromebook” ашиглаж, технологид суурилсан ухаалаг орчинд хүүхдүүд суралцсанаар эрүүл, аюулгүй, ухаалаг орчинд боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 4 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 6 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ДУЛААН 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22