ӨВЧЛӨЛ НЭМЭГДВЭЛ СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙГ ИРЭХ 7 ХОНОГООС ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэнд болон Боловсролын яамны төлөөлөлтэй уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр арванхоёрдугаар сарын 15-н гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх санал гаргажээ. Харин Боловсролын яам уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

Арванхоёрдугаар сарын 1-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна.

Талуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо. Цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.

Хүүхдүүд гэрээсээ хичээлээ үзэхэд интернетийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллахыг ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг чиглэл болгов.

Иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруул. Зөвлөгөө өгөх, цахимаар цаг авах нээлттэй утас ажиллуулах хэрэгтэй. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМЯ-ныханд онцгойлон санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 4 цагийн өмнө
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 5 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 11 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 11 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 12 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 14 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… Өчигдөр
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22