Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24/ ээлжит хуралдаанаар “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоол баталлаа.
Уг тогтоолоор багш, ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.
Дээрх байдлаар тогтоосон цалингийн хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилнэ.
Боловсролын салбарт 93.5 мянган албан хаагч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна