ХҮҮХДИЙН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУСЛАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ДОНОРЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ


Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламжийг дотооддоо хөгжүүлэх, эрхтэн донорын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулжээ.

Энэ хүрээнд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэдэх Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зохицуулах газрын дарга Б.Алтантулга танилцуулсан юм.

Танилцуулгын үеэр эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дотооддоо хөгжүүлэх, эрхтэн донорын үйл ажиллагааны чухал хэсэг болох тархины үхэл тодорхойлох тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах тусламжийг өргөжүүлнэ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, тусламж үйлчилгээг цаашид өргөжүүлэхээр ажиллах юм.

Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдүүдэд эх орондоо нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, хяналт, тусламж үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг хөгжүүлэх нь эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна энэ чиглэлийн мэргэшсэн хүний нөөц, багийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тархины үхэл тодорхойлох мэргэжлийн баг байгуулна

Манай улсын үндэсний төвд тархины үхэл тодорхойлох мэргэжлийн баг байгуулах асуудлыг мөн онцоллоо.

Тархины үхлийг эмнэлзүйн болон холбогдох журмын дагуу зөв, нэгдсэн байдлаар тодорхойлох нь эрхтэн донорын үйл ажиллагааг зохион байгуулах, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймээс мэргэжлийн багийн бүтэц, үйл ажиллагааг бүрдүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатайг танилцуулгын үеэр онцлов.

Хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлнэ

Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь хүний эрх, ёс зүй, эмнэлзүйн өндөр хариуцлага шаарддаг тул холбогдох хууль тогтоомжийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа чанд мөрдөх шаардлагатай.

Мөн иргэдэд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль, эрхтэн донорын талаарх ойлголт, ач холбогдлыг зөв, ойлгомжтой мэдээллээр хүргэж, олон нийтийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Цаашид эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах тусламжийг хөгжүүлэх, тархины үхэл тодорхойлох тогтолцоог бэхжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хууль, эрх зүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулгын үеэр онцолжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 11 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 11 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 14 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 14 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25