Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн /2026.08.20/ албан ёсны хөтөлбөр Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, шороон болон элсэн шуурга, бэлчээр ба малчид, хөдөө аж ахуйн газрын доройтол зэрэг асуудалд төвлөрч байна.
Өглөө 10–13 цагт Талуудын бага хурлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг "COP"-ын албан ёсны ажлын хөтөлбөртэй хэрхэн илүү уялдуулах асуудлаар Нээлттэй яриа хэлэлцээний хуралдаан болно.
Үдээс хойш 15–18 цагт Нэгдсэн хорооны гуравдугаар хуралдаанаар UNCCD /Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц/-ийн 2018–2030 оны стратегийн хүрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн шороон ба элсэн шуурга (SDS), жендер, бэлчээр ба малчид гэсэн бодлогын гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнтэй зэрэгцэн Шинжлэх ухаан, технологийн хорооны хуралдаанаар хөдөө аж ахуйн газар, хөрсний доройтлоос сэргийлэх, бууруулах, сэргээх, шинжлэх ухаан–бодлогын уялдааг цаашид бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.
Мөн 9–20 цагт өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум зохион байгуулагдана. Өдрийн турш болох дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хөрсний эрүүл мэнд, гангийн эрсдэл, усны тэсвэртэй байдал, шороон ба элсэн шуурганы мониторинг, орон нутгийн иргэдэд түшиглэсэн газрын менежмент зэрэг бодит шийдлүүдийг хэлэлцэнэ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
#UNCCD #cop17mongolia
--------------------------------------------------
COP17 DAY 4: CONVENTION IMPLEMENTATION, SAND AND DUST STORMS, RANGELANDS AND PASTORALISTS ON THE AGENDA
The 17th session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification is continuing for its fourth day in UlaanThe 17th session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification is continuing for its fourth day in Ulaan#COP17Mongoliabaatar.
The official programme for 20 August focuses on accelerating implementation of the Convention, sand and dust storms, rangelands and pastoralists, and agricultural land degradation. From 10:00 to 13:00, an Open Dialogue Session will be held within the framework of the Conference of the Parties to discuss how the activities of civil society organizations can be more closely aligned with the official COP agenda.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна