COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр болон дотоодод сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.      

COP17-Д ДЭВШҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН САНААЧИЛГУУД ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ЧУУЛГАНД ӨНДӨР ҮНЭЛГЭЭ АВАВ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болсон Дэлхийн байгаль хамгааллын чуулганд 2025 оны аравдугаар сарын 9-15-ны өдрүүдэд оролцсон.

“Риогийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд өөрчлөлтийн онолыг ашиглах нь: 2030 он хүртэлх хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт Б.Батбаатар сайд  панелистаар оролцож, салбарын бодлогоо танилцуулсан юм.

Энэ үеэр танилцуулсан ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах COP17  бага хуралд дэвшүүлэхээр төлөвлөсөн санаачилгууд нь олон улсын байгаль хамгаалахын салбараас өндөр үнэлгээ авчээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ӨРНҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  сайд Б.Батбаатар болон COP17 Ажлын албаны төлөөллүүд Дэлхийн байгаль хамгааллыун чуулганд оролцох үеэрээ зарим орны Байгаль орчны сайд нар болон албаны хүмүүстэй уулзалт хийх үерээ COP17-ын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцжээ.

Тухайлбал, АНЭУ-ын Байгаль орчны сайд, хатагтай Амна Ал Дахак, Швейцарын Холбооны Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, Байгаль орчны асуудал хариуцсан дарга Шантал Фелдер, Оманы Султант Улсын Байгаль орчны дэд сайд Сулиман Ал Акзами, Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Др. Абдуллах бин Абдулазиз бин Турки Ал-Субайе, Ботсвана Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Вүнтер Молотси, Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай конвенцын Гүйцэтгэх захирал Ами Фраклин нартай уулзалт хийсэн бөгөөд эдгээр улс COP17-ын ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсон байна.  

Мөн чуулганы үеэр Монгол Улсыг сурталчлах танхимыг ажиллуулж, COP17 хурал зохион байгуулах талаар мэдээлэл, сурталчилгааны ажлыг амжилттай хийжээ. Тус танхимд олон орны зочид төлөөлөгчид ирж сонирхсон асуудлаараа санал солилцсон байна.

ДЭЛХИЙН БАНКНЫ БАГ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Дэлхийн банкны  Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан дарга Валериа Хиккейтэй COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уулзалт хийсэн.  

Уулзалтын үр дүнд Дэлхийн банкны төлөөллүүд COP17 бага хурлын бэлтгэлд боломжит бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэ сард багтаан төвөөсөө төлөөлөгч нараа манай улсад ажиллуулахаар төлөвлөснөө онцолсон юм. Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт болон чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлүүдээр нэгтгэн багцалсан дэмжлэг үзүүлэх боломжтой тул хоёр талаас албаны төлөөлөгчдийг шуурхай хамтран ажиллуулахаар болсон.  

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК COP17-Г БҮРЭН ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Азийн хөгжлийн банкны  Байгаль орчны асуудал хариуцсан дарга Ёко Ватанабэтэй уулзалт хийсэн.

Азийн хөгжлийн банкны төлөөлөл Засгийн газраас танилцуулахаар бэлтгэж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын менежмент болон Байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн олон улсын гурван санаачилгын төслийг өндрөөр үнэлсэн юм.  Санаачилгуудын төслийг хэрэгжүүлэх боломжтой гарц, гаргалгаа болон одоогоор хоёр талын хэрэгжүүлж буй агуулга нэгтэй төслүүдээр дамжуулан бодит ажлуудыг Талуудын 17 дугаар бага хурлаас өмнө гүйцэтгэхүйц байх шийдлүүдийг ярилцжээ.

ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБООТОЙ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ   

Монгол Улс болон Олон улсын байгаль хамгаалах холбоо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Ингэснээр COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд чадавх бэхжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан хамтын ажиллагаа өрнүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээрийг нөхөн сэргээх, газрын тогтвортой менежментийг дэмжих зэрэг чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭД БҮТЭЦ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛ 73.5 ХУВЬТАЙ БАЙНА

Дэлхийн 197 орны 10000 орчим зочин төлөөлөгчид манай улсад чуулах уг бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд манай улсад олон бүтээн байгуулалт хийгдэнэ.  

Тухайлбал, COP17-ын байгууламжийн дэд бүтэц, гадна инженерийн шугам сүлжээний ажлын нийт гүйцэтгэл 73,5 хувьтай явагдаж байна. Хурлын байр байгууламжийн дэд хороог Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа юм.

Тус хурлын авто зам, зогсоолын ажил, ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээний ажил, гадна цахилгаан болон мэдээлэл холбооны шугам сүлжээний ажлууд дээр “КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэлийн хяналт, зөвлөмж өгч ажиллаж байна.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

НҮБ-ын 80 жилийн ойг угтан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгад нэгдэж “КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, цөлжилт газрын доройтлыг нөхөн төлжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Цөлжилттэй Тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн төслийн талбайд 9 нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулах юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 4 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 5 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 5 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 6 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 9 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 10 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 11 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 13 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 14 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17