“Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа.
Тус тэмцээнд 18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдсөн байна.
С.Жамбалжамц Азийн наадмаас 2 дахь хүрэл медалиа авч байгаа бөгөөд өмнө нь “Ханжоу–2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.
Манай тамирчин Азийн чансаагаар 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарчээ.

Казахстаны тамирчин Алексей Луценко нь Дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга бол Японы Имамура Шүнсүкэ нь “Ханжоу–2022” Азийн наадмын аварга юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна