БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРЛОО

Admin
1 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч генерал Федай Үнсалийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНТУ-ын Хууль зүйн яам болон Дотоод хэргийн яамтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа олон жилийн туршид хөгжүүлэн амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэн энэ удаагийн айлчлал хоёр улсын хил хамгаалах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид БНТУ-ын Хуурай замын цэргийн командлалтай харилцан туршлагаа солилцохын зэрэгцээ хил хамгаалах байгууллагынхаа алба хаагчдыг Турк Улсад сургаж мэргэшүүлэх, хүний нөөцийг бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, дэслэгч, генерал Федай Үнсал “Турк Улсын хувьд 3000 км орчим хуурай замын хилийн зурвастай, Монгол Улсын хувьд 8000 км орчим хуурай замын хилийн зурвастай юм байна. Улс орнуудын хил хамгаалах салбарт тулгамдаж буй асуудал ерөнхийдөө адил, төстэй байдаг. Турк улсын хувьд хилийн хамгаалалтын арга барилаа байнга өөрчилж, сайжруулж ирсэн. Цаашид хоёр улсын хил хамгаалах салбарт харилцан туршлага солилцох, дээд түвшний айлчлал хийх, техникийн болон алба хаагчдын чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах боломжтой. Энэ удаагийн айлчлал хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт итгэж байна” хэмээв.

Талууд Улсын хил хамгаалалтад дэвшилтэт техник, технологи хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж, мэдээллийн систем нэвтрүүлэх чиглэлд албаны туршлага солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх; ХХЕГ-ын алба хаагчдыг дунд хугацааны болон мэргэжил олгох сургалтад үе шаттай хамруулах, соёл, спортын арга хэмжээг харилцан зохион байгуулахаар санал нэгдэв.

Уулзалтад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч, генерал Ж.Бямбасүрэн, БНТУ-ын Хуурай замын цэргийн командлалын Цэргийн харилцаа, стратегийн газрын дарга, бригадын генерал Ведат Эр болон албаны бусад хүмүүс оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 1 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 1 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… 14 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… 15 цагийн өмнө
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО 17 цагийн өмнө
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА 19 цагийн өмнө
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… 22 цагийн өмнө
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… Өчигдөр
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… Өчигдөр
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 2026/09/20
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 2026/09/19
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 2026/09/19
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11