“Айчи Нагояа-2026" Азийн XX наадамд "Сант" сургуулийн сурагч С.Наранбат залуу сэтгүүлчээр ажиллаж байна.С.Наранбат Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентритэй өнөөдөр /2026.09.19/ уулзжээ.

Тус наадамд ажиллах залуу сэтгүүлчдийн шалгаруулалтыг 2025 оны Олимпын өдрийг угтан Азийн олимпын зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ. Спортын сэтгүүлч болох сонирхолтой, спортын сэтгүүл зүйг хөгжүүлэх эрмэлзлэлтэй, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, 16-20 насны 50 гаруй залуус уг шалгаруулалтад оролцсонсоос С.Наранбат шалгарсан юм.

Шалгаруулалтыг Азийн олимпын зөвлөлийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Жинс Жоу Жиан, тус зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Элвин Саллай нар удирдан явуулжээ.
Фото: Г.Эрдэнэтуяа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна