Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн дурандаа буулгасан “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын таван төрөлтийн тэмцээний үеэрх торгон агшны зургуудыг толилуулж байна.
Азийн XX наадмын Modern Pentathlon буюу орчин үеийн таван төрөлтийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн шигшээ багийн тамирчин А.Билэгт өрсөлдлөө.












Орчин үеийн таван төрөлт нь туялзуур сэлэм, усанд сэлэлт, саадтай харайлт, буудлага, гүйлт гэсэн төрлүүдээс бүрддэг бөгөөд Монгол Улсад 2011 оноос хөгжих сууриа тавьсан түүхтэй.
Харин энэ удаад Лос Анжелос-2028 олимпын наадмын шинэчилсэн журмын дагуу Туялзуур сэлэм, саадтай зам, усанд сэлэлт, гүйлт, буудлагын төрөлд тамирчид хурд, хүчээ сорив.
Манай улсын тамирчид “Ханжоу-2022” Азийн наадамд тус төрөлд анхлан өрсөлдөж байсан бол А.Билэгт “Айчи-Нагояа-2026” наадамд Монголын орчин үеийн таван төрөлтийн багийг төлөөлөн хоёр дахь Азийн наадамдаа оролцсон юм.
Тэрбээр “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд оролцох эрхээ 2025 онд Япон Улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийлбэр 1343 оноо авч, 33 дугаар байрт шалгарсан амжилтаар хүртсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна