Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн дурандаа буулгасан "Айчи Нагояа 2026" Азийн спортын зуны XX наадмын нээлтийн ёслолын ажиллагааны зургаас толилуулж байна.





Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны 11000 гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц мeдалийн төлөө өрсөлдөнө.

“Айчи-Нагояа-2026” Азийн ХХ наадамд 31 спортын төрөлд 300 гаруй тамирчнаа “сойж”, 52 жилийн түүхэнд буухиалсан медалийн “ургац”-аа хураахаар биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлээ тааруулж, дор бүрнээ хичээж байна.

Манай улсын баг тамирчид Азийн XX наадмын нээлтэд 100 хүний өргөн бүрэлдэхүүнтэй жагслаа. Багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар оролцсон юм.


Баг тамирчдадаа амжилт хүсьe.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна