The MongolZ баг Монголын анхны судалгааны пуужингийн тэмцээнийг зарлаж буйгаа мэдэгдлээ.
SPACEPORT MONGOLZ 2026
Монголын анхны судалгааны пуужингийн тэмцээн зарлагдлаа!
The MongolZ Esports Organization болон Apogee Сансрын Хөтөлбөр хамтран “Spaceport MongolZ” тэмцээнийг зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь дэлхийн жишигт нийцсэн инженерчлэлийн сорилт бөгөөд онолын мэдлэгээ бодит туршилт, жинхэнэ нислэг болгон хэрэгжүүлэх онцгой боломж юм.
Ирээдүйн инженерүүд, судлаачид, сансар сонирхогч залуус та бүхнийг урьж байна.
Та багтайгаа өөрийн пуужинг зохион бүтээж, угсарч, бодитоор хөөргөх боломжтой.
Багийн бүртгэл: 2026.03.29 хүртэл
Тэмцээний өдөр: 2026.06.28
Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл:
https://space.apogee.mn/spaceport
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна