2026–2027 оны хичээлийн жилийн “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 341 төрийн болон хувийн сургууль хамрагдахаар бүртгүүлээд байна.
Хүүхдүүд номоо уншаад зогсохгүй, уншсанаа ойлгож, ярилцаж, бичиж, зургаар илэрхийлэн бүтээл болгож, анги, сургуулийнхаа үзэсгэлэнгээр дамжуулан бусадтай хуваалцаж байна.

Бүртгэл хаагдаагүй бөгөөд есдүгээр сарын хөтөлбөрт хамрагдахад оройтоогүй аж.
Ангийн бүх хүүхэд оролцох ч шаардлагагүй, тухайн ангиас 14 ба түүнээс дээш хүүхэд хамрагдахад хөтөлбөрөө эхлүүлэх боломжтой гэнэ.


Багш ангидаа хөтөлбөрөө хэрэгжүүлж, хүүхдүүдтэйгээ хамт уншиж, бүтээж, үзэсгэлэнгээ гаргахыг хүсвэл одоо ч бүртгүүлэх боломжтой.
Бүртгүүлэх: dinza.mn/bagsh/join(!)
Монголын ирээдүй уншиж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна