Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Лосолын Болдбаатар монгол түмэндээ талархсанаа илэрхийлж өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
Л.Болдбаатар "ХАЙР ХҮНДЭТГЭЛ ДУНД МОНГОЛОО ДУУЛСАН өдөр өндөрлөж дуучин болох гэж хичээж бүтээсэн 25 жилийн дараахь хуанли шинээр эхлэв .
ДУЛААХАН , НАЛГАР НАМРЫН өдөр олж мэдэрсэн түмэн олныхоо хайр хүндэтгэл , зорин зорин ирсэн хол ойрын үзэгч сонсогчидын баяр жаргалтай харц, хамтран түрэн дуулсан дуу бүхэн чихэнд хадаж сэтгэл хөвсөлзсөн мэдрэмжээ тээсээр өнөөдөр та бүхэндээ дахин баярласан талархсанаа илэрхийлж байна.
Хэрэв намайг сонгож сонсдоггүй бол , дуулах л хүсэлтэй мөрөөдлийг минь дэмждэггүй бол үзэгч олон сонсогчгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан. 20 орчим тоглолтыг жил бүр тасралтгүй хийж та бүхэнтэйгээ уулздаг байсан ч МОНГОЛОО ХАМТДАА ДУУЛСАН энэ мэдрэмж зүрх сэтгэлийг илүү хөдөлгөлөө.
Би та бүхэндээ амласан ёсоор МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД хамтдаа “найрлалаа”.
Бүх насныхан цуглаж, дуулсан дуу бүрийг минь дагаж дуулах тэр мөч бүрт дуучин болгох гэж хүүгээ хөтлөөд гүйж явсан аав ээждээ дэндүү их талархаж зогслоо.
Үнэнч үзэгч сонсогчиддоо баярлалаа, намайг дэмжиж урам зориг хайрладаг та нартаа баярлалаа,
Та бүхнийг хүндэтгэсэн
ЛОСОЛЫН БОЛДБААТАР. 2026.09.22" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна