ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРАВДУГААР САРЫН 14-НД БОЛНО


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.09.22) Төрийн ордны “Их Засаг” танхимд 53.6 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 28 гишүүнээс Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Д.Батлут, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, О.Номинчимэг, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр нар хүрэлцэн ирж, оролцов.


Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэгийн дагуу ирц, товыг танилцуулсан. Эхний асуудал нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх байв. Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт манай улсад 1998 онд батлагдсан. Энэ хугацаанд хуулийн 4 дүгээр зүйлд заасан үйлчлэх хүрээнд хамаарах 31661 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээн 931 хүнд 43 тэрбум 780 мянган төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гарчээ. Энэхүү нөхөн олговрыг хэлмэгдэгчид өөрт, эсхүл түүний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нарынх нь нэхэмжлэлээр олгож ирсэн. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн 24 хүн, төрсөн болон үрчилж авсан 27 хүн нэхэмжлэл гаргаж нөхөн олговор авч чадалгүй хоцорчээ. Төрөл бүрийн шалтгаанаар үлдсэн тэдгээр иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, нөхөх олговор олгуулах үүднээс төслийг санаачилсан хэмээн хууль санаачлагч Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж илтгэв. (Төслийг эндээс) 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодруулж, цаг үеэ олсон хуулийн төсөл оруулж ирсэн нь зөв, хэлмэгдэгчдийг цагаатгасан талаарх мэдээллийг ил тод, нээлттэй байлгах чухал гэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн байнгын хорооноос нэн даруй Тусгай хяналтын дэд хороог байгуулах шаардлагатайг онцоллоо. Ойрын хугацаанд дэд хороог байгуулахаар ажиллаж байгаа, уг дэд хорооны үүрэг, оролцоо чухал гэж Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өгсөн юм. 


Ийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар хуулийн төслийг дэмжсэн байр суурь илэрхийлж үг хэллээ. Тэд хэлмэгдүүлэлтийг өргөн цар хүрээтэй авч үзэх, хуулийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох, хугацаа заахгүй байх, нөхөн олговрын хэмжээ 20 жилийн өмнөхөөрөө байгааг анхаарах, ядаж хоёр сая төгрөг болгох, газар олгох, дахин хэлмэгдүүлэлт үйлдэгдэхгүй байх арга хэмжээ авах, соёлын өвийг сэргээх зэрэг асуудлыг хөндөж байв. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 


Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тайланг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа. Нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны дугаар 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулахаар товлож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийг сонгож, тогтоолын төслийг 61.1 хувийн саналаар баталлаа.



Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Комиссын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон тоонд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авахаар хуульчилсан байдаг. Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Д.Сүнжид, Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нарыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр тус бүр 6 жилийн хугацаатай томилсон. Эдгээр гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх 11 дүгээр сарын 6-ны өдөр дуусгавар болж байгаа тул Комиссын гишүүний орон тоонд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажиллагааг хуульд заасан хугацаанд эхлүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүссэн гэв. Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хугацааг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр нэр дэвших хүсэлтийг 2026 оны 09 дүгээр сарын 22-ноос 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авахаар тогтов. (Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг эндээс)


Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.



Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01