Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод наймдугаар сарын 18-29-ний өдрүүдэд болж буй Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 76 кг-ын жинд М.Билгүүнзаяа суултын төрөлд 190 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 82.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 162.5 кг-ыг татсанаар алтан медаль хүртлээ.
М.Билгүүнзаяа тэмцээний нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэнээр өсвөрийн ДАШТ-ий нийлбэр дүнгээр түрүүлсэн анхны монгол тамирчин болж, түүх бүтээв.
Мөн залуучуудын 74 кг-ын жинд Б.Азжаргал таталтын төрөлд хүрэл, суултын төрөлд алт, шахалтын төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.

Таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа уг тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний 2 өдрийн байдлаар Залуучуудын болон Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр дүнгээр хоёр ч аварга төрж, шинэ түүх бүтээн бахдам амжилт үзүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна