Байгаль, орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир наймдугаар сард нийт 141 мянга гаруй жуулчин манай улсад ирсэн талаар өөрийн цахим хуудастаа бичжээ.
Ц.Сандаг-Очир "СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ.
Аялал жуучлалын мэргэжлийн холбооноос Монгол Улсад жуулчны визээр ирсэн 2026 оны тоон статистик гаргажээ.
Уг статистикаар 2026 оны 1-7 сард нийт 568 мянган жуулчин ирсэн байна.
Харин 2026 оны 8 дугаар сард 141,252 жуулчин ирсэн гэж бүртгэжээ.
Монгол Улс нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулсан" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна