МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА


-Таня, өдрийн хоолоо идэх үү. Бүр гурван цаг болчихож!

Андрейн гутал, малгай нь шороо болжээ.  Футболка нь ч бас бохирдож. Нөхөр нь төмс хураасан юм чинь аргагүй дээ.

Таня хоолоо бэлтгэж эхэллээ. Зусланд амьдрал нэг л хэвийн. Тэд яах ч гэж талбайдаа хүнсний ногоо тарьсан юм бүү мэд. Жаахныг л суулгасан ч гэлээ бүх л өдөржин анхаарал тавьсаар таарна.

Тэтгэвэрт гарахдаа тэд үүнийг хүссэн гэж үү? Үргэлж л ногоотой ноцолдох гэж, үнэндээ энэ бүхэн тийм хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу?

Таня алчуураа ширээ рүү ууртай шидэв. Ажилтай байхдаа тэд амралтанд явдаг байлаа.  Гэтэл одоо бүх зунжингаа энд ажиллана. Орлого ч олохгүй,  чөлөөт цаг ч үгүй.

-Андрей, одоо хоолоо идэцгээе. Гараа угааж, футболкаа соль. Дэндүү заваан юм гэж Таня  бухимдангуй хэлэв.

Нөхөр нь түүний хуучирсан даашинз руу харц гүйлгэнгээ “Өөрийгөө эхлээд анзаараач” гэж бувтналаа.

Улаан лооль хэрчин зогсоо Таняд “Бид хаашаа л явж байна даа.” гэх бодол өөрийн эрхгүй төржээ. Өдөр ирэх тусам хөгширч, гунигтай, ууртай болж байна. Бүх зүйл нэг л хэвийн үргэлжилнэ. Зуслан дээр гоёод ч яах билээ, биед тухтайгаа л өмсөнө. Ярих зүйл нь ч тулга тойрсон сэдвээс хэтрэхгүй. Өргөст хэмх удахгүй гарах нь ээ, төмсний цэцэг ургажээ,  улаан лоолио хамгаалах хэрэгтэй гэсхийгээд л… Гэтэл хажуугаар чухал зүйлс урсан өнгөрөөд л… Амьдрал ч урсаад байдаг. Бусад хүмүүс арал дээр амарч, завиар сэлээд л, эсвэл Европын хотын гудамжаар зугаалаад л… Харин бид энэ зусландаа л хаашаа ч явахгүй, гацсан юм шиг…

  -Таня, би футболкаа сольчихлоо. Хоол бэлэн үү гэж Андрей асуунгаа хайруулын таваг дахь шарсан тахиа руу өнгийлөө.

- Бэлээн, сууж бай. Би чамд шөл таваглая гэж Таня хүндхэн амьсгаагаар хэлэнгээ цөцгий авах эсэхийг асуув.

-Цөцгий хийлгүй яах вэ. Таня, Толик сая залгаад бямба гаригт биднийг гэртээ урьж байна. Өмнө цугласныг санаж байгаа биз дээ. Явж, амарч, хөгжилдөх үү. Хоёр жил уулзалдсангүй ш дээ. Инна Вовчиктэй, Сашка Ленатай ирнэ гэсэн. Очих уу?

-Мэдэхгүй байна аа, тэнд юу хийх вэ дээ. Тэдний тухай бүх зүйлийг бид мэдэж байгаа шүү дээ гэж хариулангаа Таня айлд зочлохоор явахаас залхуурч байгаагаа мэдрэв.

Эцэст нь Андрей түүнийг ятгаж дөнгөөд ангийнхаа найзуудтай уулзахаар явцгаалаа.

Толик, эхнэр Аллагийн хамт зочдоо хүндэтгэн угтан авч, шарсан загас, чанасан төмс, шинэхэн сонгино, улаан лууван гээд ширээ дүүрэн амтат зоогоор дайлав.

Вовчик гитар намуухан тоглонгоо өмнөх удаа таарсан шигээ Таня руу цоо ширтэнэ.

-Таня, чи улам л сайхан болжээ.

Таня энэ үгэнд итгээгүй ч инээмсэглэв. Үнэнээсээ хэлсэн эсэх нь хамаагүй, түүнд таатай байлаа. Нөхрийнхөө хардангуй харахыг мэдрэх ч бас муугүй л санагдав.

...Энэ санамсаргүй ч гэмээр аялал, айлчлал тэдний харилцаанд гэнэтийн “эргэлт” авчирчээ.  Гэртээ буцах замын турш хосууд инээд цалгиулав. Хичнээн ч удаан хугацаагаар төмс, чанасан өндөг, гэрийн хүлэмжээс хураасан ногоо, шарсан загасаар дайлуулаагүй юм.  

-Манай залуус чамайг л ширтээд байсан шүү, Таня. Би анзаарсан. Чи энэ жинстэйгээ дур булаам харагдаж байсан. Үсээ ямар сайхан янзалсан юм бэ. Миний хувьд чи минь үнэхээр гоё шүү, Таня.

Андрей Таняг залуугийнх шигээ гэрэлтсэн нүдээр ширтэж байлаа.

-Хөзөрт ч бид бас бүгдийг нь хожсон. Санькагийн гэдсийг чи ажигласан уу. Тэдний хажууд чи минь үнэхээр сайхан юм аа. Таня ч  бас Андрейг өмнөхөөсөө өөрөөр харж байлаа.

-Таня, би гэнэт бодлоо. Хоёулаа хаашаа ч юм аялах уу. Ийм хөөрхөн эмэгтэй зуслан дээр л өдрийг өнгөрөөх ёсгүй.  Арьс чинь ийм залуухан, нүд чинь ямар гоё гээч. Бүх эрчүүд надад атаархаж байхад би чам руу тайван ч харж чадахгүй байсан шүү.  

-Андрей, больж үз. Би хаашаа ч явахыг хүсэхгүй байна, надад одоо ч сайхан байна.

Танягийн инээд аз жаргалаар бялхаж байлаа.

Зуслан нь хичнээн сайхан юм бэ. Андрей түүнийг залуугийнх шигээ догдолсон харцаар харна. Төмсний цэцэг ч сайхан ургаж. Дээр үед хатагтай нар энэ цэцгээр өөрсдийгөө гоёдог, төмсийг иддэг гэж ч мэддэггүй байсан гэж ярилцдаг нь сонин шүү. Тэр Андрейд шөл чанаж өгөөд дараа нь ойд зугаалахаар гарна. Нөхөр нь түүнд хүүхэд ахуй насныхаа хөгжилтэй түүхүүдийг дахиад л хэдэн зуун удаа ярина. Таняд энэ нь уйтгартай санагдахгүй. Учир нь тэдний хайр сэтгэл амьд байна, үүнийг тэр тод гэгч нь мэдэрчээ.

Ямар ч арал, эд баялаг үүнээс илүү аз жаргал авчрахгүй.

Хайр л байвал, бусад зүйлсгүйгээр ч тэд сэтгэл дүүрэн амьдарсаар л байна гэдэг нь тодорхой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23