СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан  Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа  Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх  төвд ажиллаж, бодит нөхцөл байдалтай 2026 ону есдүгээр сарын 2-ны өдөр танилцжээ.  

Уулзалтад Эрүүл мэндийн яам, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн хамт тус төвийн эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна. 

Өнөөдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой 3 хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Тус газар жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5,197 хүн хэвтэн эмчлүүлж, 3,805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан тус төвд ажиллахдаа “Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нэмэгдэж, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ асуудлын цар хүрээ нь зөвхөн Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүчин чадал, боломжийн хүрээнээс хэдийн давсан байна. Иймээс нэг байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх бус, төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлага үүссэн” гэдгийг онцолжээ.

Тэрээр иймд тус төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчийг нийгэмшүүлэх, дахин донтолтоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх үүргийг тодорхой болгож, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах  шаардлагатай байгааг хэлсэн байна.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан энэ хүрээнд холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өгчээ. Үүнд:

  • Эрүүл мэндийн яам тус төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмийн хангамжид онцгой анхаарч, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Тус төвд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах;
  • Мансууруулах бодисын хамааралтай иргэдийг эмчлэх стандартыг шинэчилж, согтуурах болон мансуурах бодисын хамааралтай иргэдийн эмчилгээг тусгаарлан зохион байгуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх;
  • Хууль зүй, дотоод хэргийн яам холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, дүрэм, журмыг шинэчлэн батлах;
  • Тус төвийн үйл ажиллагаа болон холбогдох байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар бүрийн оролцоо, уялдаа холбоог хангах;
  • Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмчилгээ хийлгэх хугацаанд болон гарсан иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах чиглэлээр бодит үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх;
  • Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн  үйл ажиллагааг шинэчилж, төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу, бодит хэрэгцээ шаардлагатай арга хэмжээнд үр дүнтэй зарцуулах;
  • Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд бодитой оролцуулах хэрэгтэй байна.
  • Цаашид албадан эмчилгээний зардлыг Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангаас гаргадаг тогтолоог халж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас зардлыг гаргадаг зохицуулалт хийх
  • ШШГЕГ Архины албадан эмчилгээнд хамрагдаад алдаагаа ухаарч, хөдөлмөр эрхэлж зөв дадалтай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон иргэдийг олон сар байлгахгүйгээр нийгэмшүүлэх ажлыг хийдэг болохын тулд холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлан дариу шийдвэрлэх хэрэгтэй байна.

Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нь зөвхөн тухайн хүний асуудал бус, гэр бүл, нийгэм, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цаашлаад гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлтэй шууд холбоотой нийгмийн томоохон асуудал болсныг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд онцолж байна.

С.Амарсайхан сайд “Энэ асуудалд төрийн байгууллагууд хойрго хандах бус, урьдчилан сэргийлэхээс эхлээд эмчлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх хүртэлх цогц тогтолцоог бүрдүүлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган, бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ чиглэлд манлайлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, бүх талын оролцоог хангаж, бодит өөрчлөлт, үр дүн гаргахад онцгой анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 6 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… Өчигдөр
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03