ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ

Admin
2 цагийн өмнө

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2026.09.04/ төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг анхааруулж байна.

 2026 оны 09-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Идэр Тэс голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Үдээс өмнө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө сэрүүсэж +14...+16 градус дулаан байна.

2026 оны 9-р сарын 5-наас 2026 оны 9-р сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр  шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21..+26 градус, бусад нутгаар  шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… 1 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… 2 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 17 цагийн өмнө
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 17 цагийн өмнө
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 18 цагийн өмнө
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 20 цагийн өмнө
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 21 цагийн өмнө
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 23 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… Өчигдөр
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН Өчигдөр
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… Өчигдөр
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … Өчигдөр
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… Өчигдөр
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… Өчигдөр
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… Өчигдөр
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… Өчигдөр
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТЭЙ УУЛЗЛАА Өчигдөр
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… Өчигдөр
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 20 цагийн өмнө
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… Өчигдөр
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
С.АМАРСАЙХАН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНД ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЭ… 2026/08/21