БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШААЛ АХИСАН ГЭХ ЯРИАГ НЯЦААВ


Английн Мидлсбро хотын Грейс Грэм барилгын салбарт карьераа бүтээхийн тулд найман жилийн турш хөдөлмөрлөсөн бөгөөд 2025 оны наймдугаар сард төслийн менежерийн албан тушаалд дэвшжээ. 

Гэвч түүний хэлснээр энэ бүх хугацаанд хичээн ажилласныг нь үл харгалзан зарим хүн түүнийг мэргэжлийн ур чадвар, боловсрол, туршлагаараа бус харин гадаад төрхийнхөө ачаар энэ албан тушаалд хүрсэн гэж үздэг аж.

“Заримдаа миний гадаад төрх үүнд нөлөөлдөг байх гэж би боддог. Хүмүүс үүнийг ‘pretty privilege’ буюу гадаад төрхийн давуу тал гэж боддог нь намайг үнэхээр бухимдуулдаг. Яагаад гэвэл тэд намайг өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд ямар их хөдөлмөрлөснийг мэддэггүй.” хэмээн 25 настай Грэм ярьжээ.

Нэг хүүхдийн ээж Грэмийн хэлснээр, түүнийг хурал удирдаж байхыг хараад гайхсан янзтай хүлээж авдаг, эсвэл энэ ажлыг хийх чадвартай эсэхэд нь эргэлздэг эрчүүдтэй ч таарч байжээ.

“Намайг хурал удирдаж байхад эсвэл хурлын өрөөнд орж ирэхэд зарим эрчүүд дахин дахин эргэж харж,  "энэ бүсгүй хүн энд юу хийж байгаа юм бол’ гэж боддог шиг санагддаг.” гэж тэр хэлсэн байна.

Тэрээр ажиллах явцдаа  ‘эмэгтэй хүн байж эрэгтэйчүүдээс бүрдсэн багийг удирдаж чадахгүй’ гэж хэлж байсан хүмүүстэй таарч байсан.” хэмээжээ.

Грэм мөн ажлын орчинд яг адилхан зан гаргаж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хандлагыг өөр өөрөөр тайлбарладаг гэсэн байна. 

“Хэдэн сарын өмнө би нэг хүнтэй хамт ажиллаж байхад намайг хэт сэтгэл хөдлөлтэй гэж хэлсэн.” хэмээн тэр дурсжээ. “Намайг "захирангуй" гэж хэлдэг. Бас ямар нэг зүйл батлах гэж хэт чармайж байна гэдэг. Харин би эрэгтэй байсан бол намайг "өөртөө итгэлтэй, байр сууриа тодорхой илэрхийлдэг’"гэж хэлэх байсан гэдгийг мэдэж байна.” гэж ярьсан байна.  

Эрэгтэйчүүд давамгайлсан салбарт ажилласан туршлага нь өөртөө итгэлтэй байж, бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээтэй байх ямар чухлыг түүнд ойлгуулсан гэнэ. “Хат сууж, юманд амархан эмзэглэхгүй байх хэрэгтэй гэж би хэлнэ. Үнэндээ бид ийм зүйлтэй тулгарах ёсгүй. Гэхдээ эмэгтэйчүүд бид өөрсдийгөө хэн гэдгээ мэднэ. Энэ ажлыг сайн хийж чадна гэдгээ ч мэднэ.” гэж мөн хэлжээ. 

“Ажлаас гадуур хүмүүст барилгын салбарт ажилладаг гэдгээ хэлэхэд итгэхгүй байх тохиолдол гардаг. Өмнө нь бүр зургаа үзүүлж байж үнэмшүүлж байсан. Хүмүүс намайг юу хийдэг вэ гэж асуугаад хариултыг маань сонсохоороо бүр алмайрчихдаг, итгэдэггүй" гэж тэр ярьсан байна. 

Гэхдээ Грэм гадаад төрх болон хүйсээсээ шалтгаалсан бэрхшээлтэй тулгарсан ч хамтран ажиллаж байсан эрчүүдийн тун цөөн нь ийм хандлага гаргасан гэдгийг онцолжээ.

“Манай багийн болон энэ салбарт таарч байсан хүмүүсийн 90 хувь нь үнэхээр мундаг. Би тэдэнтэй маш сайн ойлголцдог. Мөн би ажлаа ямар ч эрэгтэй хүнтэй адилхан сайн хийж чаддаг гэдгээ мэднэ.” гэж тэр хэлсэн байна.

Буруугаар ойлгож болохгүй. Миний карьерт олон эрэгтэй хүн үнэхээр их тусалсан. Гэхдээ заримдаа саадыг давж гарахын тулд тэмцэх шаардлагатай болдог бөгөөд хүмүүс хангалттай сайн гэж хүлээж авахгүй тохиолдол байдаг талаар Грэм ярьсан байна. 

Грэм 17 настайдаа барилгын салбарт ажиллаж эхэлжээ. Тэрээр эхлээд орон сууцны компанид захиргааны ажилтнаар орж, дараа нь ажил, сургалтыг хослуулан дээд боловсролын зэрэг олгодог дадлагажих хөтөлбөр төгсжээ.

Үүний дараа тэр төслийн менежментийн мэргэшлийн үнэмлэх болон бусад нэмэлт мэргэжлийн сертификат, ур чадварын гэрчилгээ авсан байна.

Одоо Грэм салбартаа цааш ахиж, жил хагасын дотор төслийн ахлах менежер болох зорилготой аж. Харин урт хугацаандаа үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд хүрэхийг хүсдэг гэнэ. “Зорилгодоо хүрнэ гэдгээ би мэдэж байна. Намайг зогсоох зүйл байхгүй.” гэж тэр хэлжээ.

Грэм мөн барилгын салбарыг сонирхож буй бусад залуу бүсгүйчүүдэд энэ салбарт байдаг олон төрлийн мэргэжил, ажлын чиглэлийг сайтар судалж үзэхийг зөвлөсөн байна. “Сургуулиа төгсөж байгаа охидод би дадлагажих хөтөлбөрийг маш их зөвлөнө. Учир нь ажлын байран дээр шууд хийж сурахаас илүү сайн сургалт гэж бараг байхгүй.” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 4 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 5 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 6 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 8 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 9 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 11 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 12 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 12 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10