СИНГАПУР УЛС НОМ УНШСАН ИРГЭДДЭЭ МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ


Сингапур улс иргэдээ өдөрт дор хаяж 15 минут ном уншуулахын тулд мөнгөн урамшуулал олгож эхэлжээ. Энэ нь сошиал орчинд утасныхаа дэлгэцийг тасралтгүй гүйлгэн сөрөг мэдээлэл үздэг буюу “doomscrolling” үзэгдэл нэмэгдэж байгаатай тэмцэх оролдлогын нэг хэсэг гэнэ.

Чинээлэг Сингапур улс энэ сард эхлүүлсэн тоглоомын зарчимд суурилсан буюу “gamification” стратегиараа  иргэдийнхээ төвлөрөх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ болон төсөөлөн бодох чадварыг сайжруулна гэж найдаж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд уншигчид оноо цуглуулж, түүнийгээ бага хэмжээний мөнгө болгон авах боломжтой. Иргэд засгийн газрын цахим хуудаст 50 өдрийн уншлагын бүртгэл хийснээр 1 сингапур доллар буюу ойролцоогоор 80 америк цент авах юм. 15 минут буюу түүнээс удаан үргэлжилсэн нэг удаагийн уншлагад 20 виртуал зоос өгнө. Харин 1 сингапур доллар авахын тулд 1,000 зоос цуглуулах шаардлагатай. Өдөрт зөвхөн нэг удаагийн уншлагыг тооцно.

Сингапурын Үндэсний номын сангийн зөвлөлийн тэргүүн Мелисса Тамын хэлснээр удаан хугацаанд тогтвортой үргэлжлэх унших дадлыг бага багаар, биелүүлэхэд хялбар алхмуудаар бий болгодог байна.

Тэрээр The Straits Times сонинд “Бид асар их хэмжээний контент, мэдээллээр хүрээлэгдсэн ертөнцөд амьдарч байна. Бид хэдхэн хормын дотор хэдэн зуун гарчиг гүйлгэн харж, видео үзэж, эсвэл бараг бүх зүйлийн талаар товч мэдээлэл авч чадна.

Дадал зуршил гэдэг бага боловч тогтмол хийдэг үйлдлүүдээс бий болдог. Тиймээс бид маш энгийн зорилгоос эхэлж байна. Өдөрт ердөө 15 минут унш. Автобусанд явж байхдаа, унтахынхаа өмнө эсвэл өдрийн хоолныхоо үеэр ч уншиж болно” гэжээ.

Сингапурын засгийн газар мөн сошиалын мэдээллийн залуу хүмүүст учруулах хор нөлөөг нь багасгах арга замуудыг судалж байгаа бөгөөд үүнд сошиалыг ашиглах өдөр тутмын хугацааны хязгаар тогтоох хувилбар ч багтаж байна.

Саяхан хийсэн нэгэн судалгаагаар залуучуудад сошиалын мэдээллээс учирч буй хамгийн түгээмэл хор уршгийн тоонд донтолт болон doomscrolling оржээ.

Сингапурын засгийн газар иргэдийнхээ зан үйлд нөлөөлөхийн тулд санхүүгийн урамшуулал ашиглах нь гайхал төрүүлэм зүйл биш юм. Өмнө хэрэгжүүлсэн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд алхсан хүмүүст супермаркетын эрхийн бичиг, мөн өдөр тутмын алхалтын зорилтоо биелүүлсэн хүмүүст шагнал олгож байсан байна.

Тус улсын Засгийн газар иргэдийн унших дадалд санаа зовниж байгаа ч Сингапурын 15 настай сурагчид 2025 оны Олон улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөрийн (PISA) унших чадварын дэлхийн жагсаалтыг тэргүүлж, Хятад болон Тайванийн сурагчдаас өндөр үзүүлэлттэй гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 8 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23