Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэдэг газарт 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн байна.
Тус түймрийг унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын нийт 70 гаруй алба хаагч, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мото кросс клубийн залуус болон иргэд оролцож, түймрийг цурамд оруулан хяналтад авчээ.


Одоогоор хөвдийн гүнд уугилт үргэлжилж байгаа тул алба хаагчид болон оролцогчид галын голомтод хяналт тавьж, бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэд, ууланд алхагчид ил гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг чанд сахиж, байгаль орчинд хор хөнөөл учруулах аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна