Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас нь чөлөөлж буйгаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.
Н.Учрал "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна