УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН

Admin
2 цагийн өмнө

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр /2026.09.16/ Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна.

2026 оны 09-р сарын 16-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.2 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +14…+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутаг, Орхон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө халж, +27...+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +26...+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.

2026 оны 9-р сарын 17-ноос 2026 оны 9-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-17-нд шилжих шөнө Хөвсгөлийн ихэнх сумд, Завхан, Архангайн зарим сумд, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангай, Булганы ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн ихэнх сумд, Хөвсгөл, Өвөрхангайн зарим сумд, Архангай, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорнодын зарим сумд, Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумдаар, 18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 19-ний өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутаг Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 26 минутын өмнө
Н.УЧРАЛ: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ УДИ… 40 минутын өмнө
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
ДЕЛЛ ТЕХНОЛОГИ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИЛЦ… 18 цагийн өмнө
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ГУРВАН ӨДРИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА 18 цагийн өмнө
УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯН-ӨЛГИЙД АЖИЛЛАХ ҮЕЭРЭЭ ХҮҮХДҮҮДИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН С… 23 цагийн өмнө
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЖЭЭ 23 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ТӨР ХЭМНЭЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛҮҮЛЭХ ТӨСВИЙН ТОДОТГОЛОО ЯАРАЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАЖ, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ТАЛ ДЭЭР М… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ ҮГ, ҮЙЛДЛИЙГ ТАС… Өчигдөр
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… Өчигдөр
ЭРДЭНЭБҮРЭНД ХИЙМЛЭЭР ҮҮСГЭХ НУУРЫГ ШҮТЭЭН НУУР ХЭМЭЭН НЭРЛЭЛЭЭ 2026/09/14
С.АМАРСАЙХАН. ХЭЗЭЭ, ЮУ, ЯАЖ ӨРНӨСНИЙГ БАРИМТААР ЯРИХ ЦАГ НЬ БОЛЖ 2026/09/14
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ХААНА 2026/09/14
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН 2026/09/14
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 26 минутын өмнө
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… 2026/09/04
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… 2026/09/04
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07