УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 10 цаг 01 минутад 87 гишүүн хүрэлцэн ирж, ирц 69 хувь бүрдсэнээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.


Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, 36 дахь жилийнхээ түүхийг бичилцэж байгааг дурдлаа. Тэрбээр, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна. Намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал. Хамгийн их санаа зовоож буй нэг асуудал нь эрчим хүчний найдвартай байдал юм. Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Айл өрх бүр, сум, суурин газарт эрчим хүчний тархмал үүсгүүртэй болсон цагт хараат бус байдал арилна. Төрийн бодлого, шийдвэр ард түмний сонор, соргог, иргэдийн оролцоотойгоор ам, ажил зөрүүгүй, хариуцлагатай байх нь чухал хэмээн онцоллоо. Мөн УИХ-ын даргаар томилогдсон цагаасаа нээлттэй парламентын бодлогыг баримталж, сахилга бат, хариуцлагыг чухалчлан ажиллаж, УИХ-ын гишүүд иргэдтэй чөлөөтэй уулзах танхимыг нээсэн гэдгийг тодотгов. 


Чуулганы эхний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.










0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДЕЛЛ ТЕХНОЛОГИ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИЛЦ… 19 минутын өмнө
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ГУРВАН ӨДРИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА 38 минутын өмнө
УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯН-ӨЛГИЙД АЖИЛЛАХ ҮЕЭРЭЭ ХҮҮХДҮҮДИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭ САЙН С… 4 цагийн өмнө
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЖЭЭ 4 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ТӨР ХЭМНЭЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛҮҮЛЭХ ТӨСВИЙН ТОДОТГОЛОО ЯАРАЛ… 7 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 8 цагийн өмнө
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 22 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАЖ, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ТАЛ ДЭЭР М… 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ ҮГ, ҮЙЛДЛИЙГ ТАС… Өчигдөр
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… Өчигдөр
ЭРДЭНЭБҮРЭНД ХИЙМЛЭЭР ҮҮСГЭХ НУУРЫГ ШҮТЭЭН НУУР ХЭМЭЭН НЭРЛЭЛЭЭ Өчигдөр
С.АМАРСАЙХАН. ХЭЗЭЭ, ЮУ, ЯАЖ ӨРНӨСНИЙГ БАРИМТААР ЯРИХ ЦАГ НЬ БОЛЖ Өчигдөр
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ХААНА Өчигдөр
УЛААНБААТАРТ 22-24 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13
С.АМАРСАЙХАН САЙД УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГ… 2026/09/13
С.БЯМБАЦОГТ: УИХ-ЫН НЭР ХҮНД ГИШҮҮН БҮРИЙН ХАРИУЦЛАГААС ХАМААРДАГ 2026/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/13
ЕСДҮГЭЭР САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГУУДААР … 2026/09/12
Их Уншсан
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ 2026/09/01
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… 2026/09/04
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… 2026/09/04