АЛТНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Admin
43 минутын өмнө

Монголбанк 2024 оны Дэлхийн алтны зөвлөлийн хуралд оролцохдоо Колумб, Эквадор, Филиппин улсуудын Төв банкнуудын хамтаар “Лондоны зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурж, алтны жижиг, дунд болон бичил шударга олборлолтыг дэмжсэн анхны дөрвөн Төв банкны нэг болсон. 

Энэ ажлын хүрээнд Монгол улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээлд нийлүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Монголбанкнаас 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо” /Swiss Better Gold Association, SBGA/ болон “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй гарын үсэг зурж баталгаажуулсан. 

Төслийн туршилтын үе шатад Монгол улсын уул уурхайн 5 компани уг төслийн 1 дүгээр шатны суурь шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, зөвхөн 2026 оны 1-6 сарын хооронд л гэхэд хариуцлагатайгаар олборлосон 53.5 кг алтыг “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо”-нд нийлүүлээд байна. Тэгвэл энэ өдрүүдэд алтны хариуцлагатай олборлолтыг дэмжих төслийн хамтрагч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллаж байна. 

Тэд 2025 онд байгуулагдсан “Санамж бичиг”-ийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд бүгд амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж буй бөгөөд цаашид хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэх зорилго бүхий “Хамтын ажиллагааны гэрээ”-г Монголбанкнаас  “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо” болон “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй 2026 оны 9-р сарын 28-ны өдөр байгууллаа.

Мөн хариуцлагатай уул уурхайн нийлүүлэлт, бичил уурхайн албажуулалтын ач холбогдлын талаар LBMA буюу “Лондоны үнэт металлын холбоо”-ны сургагч багш нар сургалт зохион байгуулж, Монгол улсын бичил уурхайн салбарын өнөөгийн байдал, хариуцлагатай, ил тод нийлүүлэлтийн сүлжээнд тулгарч буй асуудлын талаар холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

Монгол улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээл, үнэт эдлэлийн байгууллагуудад нийлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол улсын алтны салбарын үйл ажиллагааг олон улсад сурталчлах ач холбогдолтойгоос гадна хөтөлбөрт хамрагдсан дотоодын уурхайнуудад нэмэлт мөнгөн урамшуулал бий болж, нийгмийн болон байгаль орчны төслөө санхүүжүүлэх, техник арга зүйн зөвлөгөө авах боломжийг олгоно. Харин Монголбанкны тухайд уг төслийн хүрээнд алтны  гарал  үүслийг  тодорхойлох  олон  улсын  стандарт  нэвтрүүлэх,  сорьцын лабораториудын үйл ажиллагааг сайжруулах, олон улсын туршлага судлах, нутагшуулах зэрэг давуу талтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЛТНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙ… 43 минутын өмнө
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… 2 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… 2 цагийн өмнө
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА 3 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
OPENAI ХАМГИЙН СҮҮЛИЙН ЗАГВАРУУДАА СУРГАХ АЖЛЫГ ЗОГСООВ Өчигдөр
УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО Өчигдөр
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН ХЯМРАЛ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ТАЛААР… 2026/09/26
ТӨВ, ДАРХАН, СЭЛЭНГЭ, ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМД… 2026/09/26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
П.ОРОСТОГОО ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 2026/09/25
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН … 2026/09/25
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24