УИХ-ЫН ЦАХИМ ПЛАТФОРМ ШИНЭЧЛЭГДЭВ

Admin
2 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд parliament.mn сайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв.

viber_image_2026-09-29_12-47-49-991.jpg

Өмнө нь parliament.mn сайт зөвхөн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл түгээх цахим платформ байсан бол ийнхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд төлөөлөл болон сонгогдсон гишүүнтэй холбоотой ирцийн мэдээлллээс эхлээд хуулийн төсөл өргөн барихаас батлагдах хүртэлх бүх шатанд ямар оролцоотой байсан, байр суурь нь хэвээрээ байсан эсэх, өөрчлөгдсөн бол аль шатанд өөрчлөгдсөн, ирцээ бүртгүүлээд санал хураалтад оролцсон эсэх зэрэг иргэн таны мэдэх ёстой бүх мэдээллийг нэг дор нэгтгэн харуулж байгаагаараа онцлог давуу талыг бүрдүүлж байна.

viber_image_2026-09-29_12-47-49-968.jpg

Мөн “УИХ таныг сонсож байна” үйлчилгээ өргөжиж, иргэд УИХ, гишүүдэд цахимаар санал хүсэлт, асуултаа шууд хүргэх нөхцөл бүрдсэн байна. Энэ цэсээр дамжуулан иргэд хуулийн хэрэгжилт, үр өгөөж, асуудал, шийдлийн талаар санал , хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд зөвхөн И-Монголиа системээр дамжуулан 700 гаруй иргэн санал, хүсэлт ирүүлжээ. Түүнчлэн хуралдааны тов, ирц, санал хураалтын дэлгэрэнгүй мэдээлэл, хуулийн хувийн хэрэг, хуралдааны тэмдэглэл, асуулт асуулга, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, парламентын сонсгол, Байнгын хороодын үйл ажиллагаа зэрэг мэдээллийг нээлттэй болгож, хөгжүүлэгчид болон судлаачдад зориулсан нээлттэй API орчныг анх удаа нэвтрүүллээ.

viber_image_2026-09-29_12-47-50-066.jpg

viber_image_2026-09-29_12-50-09-658.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт “Ард түмнээсээ сонгогддог парламентад ард түмнээсээ нуух зүйл байх ёсгүй. Иргэд парламентын үйл ажиллагааг цаг тухайд нь хянаж, өөрсдийг нь төлөөлж буй гишүүдийн ажлыг бодитоор үнэлэх бүх боломжийг бүрдүүллээ” хэмээн онцоллоо. Түүнчлэн УИХ-ын албан ёсны цахим платформ parliament.mn сайт нь ийнхүү төр иргэнийг холбох гүүр, эргэх холбоотой амьд харилцааг технологийн шийдлээр бий болгоод байгааг УИХ-ын дарга тодотгов. Цаашлаад мэдээллийг улам илүү нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгон сайжруулах, хөгжүүлэх сонголтыг олон нийтэд нээлттэй олгож байгааг дурдлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗЭЭ БОРЛУУЛЖ ЭХЛЭВ 1 цагийн өмнө
УИХ-ЫН ЦАХИМ ПЛАТФОРМ ШИНЭЧЛЭГДЭВ 2 цагийн өмнө
​ МИАТ-ИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ TOKI АППЛЕЙКШНААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 5 цагийн өмнө
С.МОЛОР-ЭРДЭНЭ: НАМАЙГ ХОРИХ ШАЛТГААН БОЛОХ БОДИТ БАРИМТ ГЭХ ЮМ ЮУ БАЙ… 5 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН УРАМШУУЛЛЫН ТАЛААР НЭГДСЭН МЭДЭЭЛ… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 2-4 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
АЛТНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙ… 21 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… 23 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… 23 цагийн өмнө
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА Өчигдөр
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН Өчигдөр
OPENAI ХАМГИЙН СҮҮЛИЙН ЗАГВАРУУДАА СУРГАХ АЖЛЫГ ЗОГСООВ 2026/09/27
УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО 2026/09/27
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН ХЯМРАЛ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ТАЛААР… 2026/09/26
ТӨВ, ДАРХАН, СЭЛЭНГЭ, ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМД… 2026/09/26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17