ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Admin
3 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар өнөөдөр (2026.09.29) Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцлаа.

Заяабал.webp

Байнгын хорооны дарга, гишүүдийг очих үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, улмаар санал солилцсон юм. Энэхүү төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай бөгөөд олон нийтээр хэлэлцүүлж, санал авчээ.

preview.webp2026-09-29 16.52.50.jpg

Сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн тухайн жилийн онцлогт тааруулан агуулга, хэлбэрийн хувьд хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар төслөө боловсруулсан. Тогтолцооны суурь шинэчлэлийн бодлого явуулах шаардлага үүссэн, Төв банкны эрх зүйн орчинг боловсронгуй болгоход парламентын зүгээс дэмжлэг хэрэгтэй байгаа гэв. Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэргээс үүдэлтэй Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн тогтвортой байдлыг тууштай хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглал, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг илтгэв.

2026-09-29 16.52.59.jpg2026-09-29 16.53.13.jpg

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал харьяалах асуудлаар цаг гаргаж уулзах нь үр дүнтэйг онцлоод шаардлагатай гэж үзвэл уулзалтын үеэр дурдагдсан Валютын зохицуулалтын тухай хууль зэрэг амьдралд хэрэгждэггүй эрх зүйн зохицуулалтуудад дүн шинжилгээ хийж, ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндлөө.

2026-09-29 16.53.06.jpg

Уулзалтын үеэр гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ипотекийн зээлийг өөр газарт харьяалуулах талаар олон жил яригдаж байгаа ч шийдэгдэхгүй явж ирсэн талаар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулж таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан шалгуур үзүүлэлтийг ашигласныг сайшаахын зэрэгцээ ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах зохистой эсэх, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын эдийн засаг улс төрийн шийдэлтэй болсон гэдгийг, УИХ-ын гишүүн Р.Батболд төв банкны хуримтлагдсан алдагдал болон өөрийн хөрөнгийн дутагдлыг талаар тодруулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА… 3 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗЭЭ БОРЛУУЛЖ ЭХЛЭВ 7 цагийн өмнө
УИХ-ЫН ЦАХИМ ПЛАТФОРМ ШИНЭЧЛЭГДЭВ 8 цагийн өмнө
​ МИАТ-ИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙГ TOKI АППЛЕЙКШНААР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 12 цагийн өмнө
С.МОЛОР-ЭРДЭНЭ: НАМАЙГ ХОРИХ ШАЛТГААН БОЛОХ БОДИТ БАРИМТ ГЭХ ЮМ ЮУ БАЙ… 12 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН УРАМШУУЛЛЫН ТАЛААР НЭГДСЭН МЭДЭЭЛ… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 2-4 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
АЛТНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ОЛБОРЛОЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙ… Өчигдөр
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… Өчигдөр
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… Өчигдөр
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА Өчигдөр
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН Өчигдөр
OPENAI ХАМГИЙН СҮҮЛИЙН ЗАГВАРУУДАА СУРГАХ АЖЛЫГ ЗОГСООВ 2026/09/27
УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО 2026/09/27
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН ХЯМРАЛ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ТАЛААР… 2026/09/26
ТӨВ, ДАРХАН, СЭЛЭНГЭ, ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМД… 2026/09/26
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25