ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛҮҮДИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Admin
55 минутын өмнө

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2026.10.02/ хуралдаан 11 цаг 15 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Screenshot 2026-10-02 at 11.02.25.png

Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа төсвийн тодотголын төсөлд туссан арга хэмжээнүүдийг онцолж байв. Тухайлбал, ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах хүрээнд нийт 435.0 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэл болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100.0-300.0 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр тооцон шаардагдах 196.3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаж, суурь тэтгэвэр олгох хугацааг наашлуулж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан хэмээн танилцуулгад дурдсан байв.

photo_2026-10-02_12-11-31 (2).jpg

Түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгаж, 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх, үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцийн зарим барааны хангамжийг тогтворжуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 150.0 тэрбум төгрөг, эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, станц, дамжуулах болон түгээх компаниудын их засвар, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгасныг танилцуулгад дурдсан байлаа.

Ингэснээр нэг талаас иргэд, аж ахуйн нэгжийг тарифын огцом өсөлтөөс хамгаалж, нөгөө талаас өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

photo_2026-10-02_12-11-33.jpg

Сангийн сайд танилцуулгадаа, Хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлж, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд "Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” Засгийн газрын 2026 оны 231 дүгээр тогтоолоор энэ онд 252.5 тэрбум төгрөг буюу гэрээ байгуулаагүй 32 төслийн 118.6 тэрбум төгрөг, багцад хуваарилан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч гэрээ байгуулаагүй 103.3 тэрбум төгрөг, худалдан авах ажиллагааны явцад бий болсон хэмнэлт 29.4 тэрбум төгрөг төсвийн хэмнэлтэд тооцогдсоноор дараа онуудад ирэх төсвийн ачааллыг 1 их наяд орчим төгрөгөөр бууруулж байна. Энэхүү төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 2026 онд 9,798.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 702 төсөл, арга хэмжээнд 3,030.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр байгааг онцлон тэмдэглэв.

photo_2026-10-02_12-11-35.jpg

Цаашлаад тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангалан, төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлнгэ хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд төсвийн тодотголын төсөлд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж буйг дурдаад энэхүү зардлын хэдэн хувийг нэг удаагийнх, хэдэн хувь нь цааш үргэлжлэх зардал эзэлж байгааг, улмаар үүний боддогын үр дүнг хэрхэн тооцсоныг лавлав.

photo_2026-10-02_12-11-34.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Төсвийн тодотголд туссан стратегийн нөөц бүрдүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 150 тэрбум, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийн үнэ тарифыг нэмэхгүй байх хүрээнд 200 тэрбум, нийтдээ 350 тэрбум төгрөг нь нэг удаагийн шинэ чанартай арга хэмжээ эзэлж байгааг онцлоод эдгээр нь ирэх оны төсөвт ачаалал үүсгэхгүй гэлээ. Мөн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлээр тэнцвэржүүлсэн алдагдлаа 2,3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувийн алдагдалтай байхаар тооцсон гэлээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн нараас хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 3 минутын өмнө
ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛҮҮДИЙН ГУРА… 55 минутын өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 1 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ:БАЯЛГААР БАТАЛГААЖААГҮЙ МӨНГӨ ХЭВЛЭЖ ИНФЛЯЦ ӨДӨӨДӨГ ЧӨТГӨР… 1 цагийн өмнө
А.АДЪЯАСҮРЭН, Б.ГОНЧИГСҮРЭН НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 10 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 10 цагийн өмнө
ХАНГАЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ХОЙД БОЛОН ЗҮҮН ХЭСГЭЭР БОР… 11 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 20 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 21 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 22 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 23 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… Өчигдөр
Г.ГАНХУЯГ СОНГОМОЛ БӨХИЙН ТӨРӨЛД АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ Өчигдөр
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… Өчигдөр
Т.АРИУНЗАЯА АЗИЙН НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬ 18 НАСАНДАА ХҮРТЛЭЭ Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА Өчигдөр
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАВ Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД, ЗАВХАНЫ ХОЙД СУМД, УВС, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ ГАЗРААР БОР… Өчигдөр
АЙЧИ НАГОЯА-2026: МОНГОЛЫН И-СПОРТЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 2026/09/28
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26