PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНООС ӨМНӨ ЦАЦНА


Netflix "Physical Asia" алдарт цувралынхаа араас "Physical: Welcome To Mongolia" хэмээх шинэ реалити шоу гаргахаа албан ёсоор зарлалаа. Шинэ цувралын тизерийг өнөөдөр /2025.12.03/ Netflix болон TEO-ийн албан ёсны олон нийтийн мэдээллийн сувгуудаар нийтэлжээ. Энэхүү шоугаар БНСУ-ын багийн ахлагч Ким Дун Хён, Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр нар Монголын уудам нутагт эргэн уулзана гэсэн амлалтаа биелүүлэх юм. 

“Physical: Welcome To Mongolia” нь бие бялдрын тэмцээний өрсөлдөгчдийн нөхөрлөл, адал явдлыг харуулах бөгөөд финалд өрсөлдсөн БНСУ, Монголын багийн гол гишүүд оролцрж байна. БНСУ-ын багийн ахлагч Ким Дунхён, оролцогч Амотти нар манай улсыг зорих бөгөөд Монголын багийн ахлагч, Улсын арслан Б.Орхонбаяр, циркчин Э.Лхагва-Очир нартай уулзах юм. Цувралд мөн тусгай зочин оролцоно гэж Netflix онцолжээ. /Манай улсад ирсэн байгаа Австралийн багийн ахлагч Эдди юм болов уу??!!/ Энэхүү шинэ нэвтрүүлгээр хүнд хэцүү тэмцээний сорилтын явцад үүссэн холбоо, өрсөлдөөний эрч хүчийг хамтын аялал болгон хувиргасан нөхөрлөлийг онцлох аж.

Physical Asia-гийн үеэр Монголын багийн ахлагч  Б.Орхонбаяр, БНСУ-ын багийн ахлагч Ким Дунхён нарын хооронд үүссэн Монголд очих тухай ярианы “мартагдашгүй” хэсгээс энэ шоу шууд үүдэлтэй гэнэ. Энэхүү шинэ цуврал нь тамирчдыг ширүүн өрсөлдөөний талбараас гаргаж, аялалд суурилсан реалити шоуны хэлбэртэй юм. Тэдний гайхалтай бие бялдрын чадварыг шинэ нөхцөл байдалд харуулахаас гадна ширүүн өрсөлдөөний үеэр цэцэглэсэн сайхан нөхөрлөлийг үзүүлэх зорилготой аж. 

Нэвтрүүлгийн сэтгэл хөдөлгөм өнгө аясыг харуулсан тизерийн клипэнд Ким Дун Хён, Амотти нар Э.Лхагва- Очиртой видеогоор холбогдож, Монголд хийх гэж байгаа аяллынхаа талаар догдлон ярилцаж буйг харуулжээ. Энэхүү тизер нь өмнөх цэвэр өрсөлдөөнийг орхиж, сэтгэл хөдөлгөм байгаль, соёлын солилцоо, бие бялдрын нөхөрсөг сорилтыг шинэ цуврал хослуулахыг илтгэж байгаа юм.

“Physical: Welcome To Mongolia” дөрвөн ангит цуврал болох бөгөөд эхний хоёр анги нь 2025 оны 12-р сарын 24-нд, сүүлийн хоёр нь 2025 оны 12-р сарын 31-нд гарах бөгөөд шинэ жилийн өдөр гарна. Биеийн тамирын тэмцээн, сэтгэл хөдөлгөм реалити шоуг шүтэн бишрэгчид Монголд хийх энэ өвөрмөц аяллын тухай цувралыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23