Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
24-26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
10-р сарын 24-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Ховд, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүүтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 0...-2 градус хүйтэн байна.
2026 оны 10-р сарын 25-наас 2026 оны 10-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 26-нд Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Салхи 26-27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна