ИРЭХ САРЫН 1-НЭЭС ОЛГОЖ ЭХЛЭХ СУУРЬ ТЭТГЭВРИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ 224 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХ ТООЦООЛОЛ ГАРЧЭЭ

Admin
1 цагийн өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, бусад удирдлагуудын хамт сэтгүүлчдэд нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настанд одоо авч байгаа үндсэн тэтгэвэр дээр нь нэмж суурь тэтгэвэр олгох юм. Өөрөөр хэлбэл, суурь тэтгэвэр нь өндөр насанд хөдөлмөр эрхэлж орлого олох боломж буурах, эрүүл мэндээс үүдэлтэй зардал нэмэгдэх болон амьжиргаатай холбоотой нэмэлт хэрэгцээ үүсэх зэрэг санхүүгийн эрсдэлийг бууруулж, олон жил ажиллаж шимтгэл төлсөн боловч бага тэтгэвэртэй байгаа тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Суурь тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчийн шимтгэл төлсөн хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000–300,000 төгрөг байхаар ялгаатай тогтооно.

Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435 мянган иргэнд 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс суурь тэтгэвэр олгоно. Мөн эдгээр суурь тэтгэвэр авагчдын 85 хувь нь 200 мянган төгрөгөөс дээш хэмжээний суурь тэтгэвэр авах бөгөөд суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224 мянган төгрөг байх тооцоолол байна.

Харин цэргийн болон олон хүүхэдтэй эх, зарим онцлог мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлөөр 45, 50, 55 насанд эрт тэтгэвэрт гарсан тэтгэвэр авагчид эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн өдрөөсөө суурь тэтгэвэр авч эхэлнэ.

2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх зардлыг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган хэлэлцүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 1 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-НЭЭС ОЛГОЖ ЭХЛЭХ СУУРЬ ТЭТГЭВРИЙН ДУНДАЖ ХЭМЖЭЭ 224 МЯНГА… 1 цагийн өмнө
ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮ… 3 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 9 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ… Өчигдөр
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? Өчигдөр
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ Өчигдөр
О.ХАНГАЙ АВАРГА НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭВ Өчигдөр
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 2026/10/24
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 2026/10/23
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19