Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, Улсын начин Энхбатын Сумъяабат үзүүрлэв.

Их шөвөгт Дундговь аймгийнЭрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, улсын шинэ начин Н.Амгаланбаатар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-189 анги, Арвин Үр Үндэс ХХК, Нэгдэл клуб, Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Э.Даш, аймгийн арслан Б.Баянсүх, цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн начин М.Баяржавхлан нар үлдэв.

Энэ барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 6 сая төгрөгийн бай шагнал гарджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна