Г.ӨСӨХБАЯР ӨНӨӨ ЦАГТ ТИЙРСЭН БОЛ ЯМАР ШИЙТГЭЛ ХҮЛЭЭХ ВЭ?


Өнөөдөр удамт аварга Гэлэгжамцын Өсөхбаяр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг ёслол төгөлдөр хүртлээ. Дархан аварга цолтой, “Алдар” спортын хорооны дарга Г.Өсөхбаярын бөхийн замнал тийм ч дардан байгаагүй ээ.

Өвөө нь түүнийг хар багаас нь барилдуулбал халирамхай болчихож магадгүй хэмээн болгоомжилж, “авдартаа” дарсаар нэлээн хожуу бөхийн хүрээнд оруулсан юм. МҮБХ-ны дэд тэргүүн П.Даваасамбуу гуай болон дархан аварга Ж.Мөнхбат нар түүнийг бөхийн замд орж, цаашид зам нь дардан байх тал дээр хичээн тусалсан хүмүүст тооцогддог. Мэдээж, өөр тусалж дэмжсэн олон хүн бий.

““Буур” аваргын нэг зээ байна гэнэ ээ. Монголд хөлд нь таарчих гутал олдохгүй. Гутлын үйлдвэр тусгайлан гутал хийж өгөхөөр болсон гэнэ” хэмээх яриа ам дамжин явсаар, ганц нэг хэвлэлийн нүүрнээ жижиг мэдээ хэлбэрээр гарч, олны сонирхол шохоорхлыг төрүүлж байлаа.

Тэр цагаас л Г.Өсөхбаяр гэх чилгэр өндөр залууг монгол түмэн анх олж харж, дэмжих нь дэмжиж эхэлсэн билээ. Байгалиас заяасан гайхамшигтай бие хаа, бөхийн лут том удам, за тэгээд өөрийн биеэ авч яваа байдал гээд олон зүйл түүнийг улсын наадамд дөрвөнтээ түрүүлэх их амжилт руу хөтөлсөн.

Гэхдээ бас баартай, таагүй дурсамж бий. Энэ бол 2001 оны наадам. Шөвгийн дөрөвт тэгэхэд дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын заан Ц.Цэрэнпунцагийг амласан юм. Тэр хоёрыг барилдаж байх зуур тунаж үлдсэн А.Сүхбат – Г.Өсөхбаяр нар шуугиад явчихлаа. Саяхан л өрөөд зогсож байсан хоёрын барилдаан Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул сэргэлэн бөхийн даваагаар өндөрлөсөн ч Өсөхбаярын араас тэвэрсэн гараа тавьсангүй. Секунд хүрэхтэй үгүйтэй үргэлжилсэн энэхүү хачин тэврэлт эцэстээ тийрэлтээр дууссан. Архангайн өндөр залуу ардаа зогсоо А.Сүхбатын тийрчих нь тэр. Хүмүүс мэл гайхаж, цэл хөхрөв.

Мэдэхгүй ээ, өмнө нь төрийн наадмын ийм дээгүүр даваанд тэгж нэгнээ тийрч тангарсан тохиолдол гарсан эсэхийг сонсож байсангүй. Хажуугаар өнгөрөх даамал хөгшин “Цаадах нь ам мэх хийчихсэн юм биш үү?” хэмээн чихэнд шивнэлээ. Тэгсэн нээрээ, камерын дурангаар харахад А.Сүхбатын ам хөдлөөд, Г.Өсөхбаяр дуугүй зогсоод байсан дүр зураг нүдний өмнүүр гүйгээд өнгөрөв.

Хүмүүсийн яриагаар бол “Би энэ жил давчихъя. Харин дараагийн хоёр жил чи даваарай” гэх утгатай үг А.Сүхбат хэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, хоёулаа ээлжлээд аварга болчихьё гэсэн санаа. Үүнийг Өсөхбаяр сонсоод бодсон юм уу, эсвэл зүгээр барилдаан нь тэгж таарсан уу өрөөд зогсож байтал гэнэт А.Сүхбат хөл аваад цацаж гаргаж ирээд давчихлаа. Гэнэтийн ам мэхэнд орсондоо бухимдсандаа ч тэрүү Г.Өсөхбаяр тийрсэн гэж зарим хүмүүс боддог юм билээ.Тийм үгүйг баараггүй хэлж мэдэхгүй юм.

Тэгээд эмнэлгийн түргэн тусламжийн тэргээр эмнэлэг рүү авч одсон. Нэг цаг орчим болсон санагдана. А.Сүхбат эмнэлгийн тэргээс буугаад Г.Өсөхбаяр тэр хоёр талбайн голд шахуу хэсэг ярилцан зогсоод, тахимаа өгөлцөж авалцаад саллаа. Г.Өсөхбаяр гараа алдлан мэхийн үзэгч олноос уучлалт гуйгаад стадионы олны суудал руу уусан орсон юм.

Ингээд үзүүр түрүүний барилдаан эхлэх цаг боллоо. Эвгүй хүчтэй тийрүүлсэн А.Сүхбатыг барилдах эсэхэд хүмүүс эргэлзэж байв. Гэвч тэр зодогныхоо уяаг чангалаад барилдахаар гарч ирсэн юм. Түүхт 80 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүнд түүнийг дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хүлээн зогсоно. Барилдаан багагүй хугацаанд үргэлжилсний дараагаар барьц сонгох болоход А.Сүхбатын талд таарч, давснаар улсын аварга цолыг хүртэх болзлоо хангачихаад стадионы зүлэг ногоон дэвжээн дээгүүр тойрон баярлан гүйсэн билээ. Саяхан л гэмтээд эмнэлэг рүү одсон бөх одоо зээр шиг давхиж яваа нь энэ.

Маргааш нь билүү дээ, уяачдын наадам дээр Б.Бат-Эрдэнэ нэг гараа боочихсон, нөгөө гараараа машинаа жолоодож яваад сурвалжлагчид ярилцлага өгсөн юм. “Гар хөшигдөөд яс нь хугарсан тул боолт хийлгэсэн” гэж аварга ярьсан. А.Сүхбатыг л хэлсэн хэрэг л дээ.

Ц.Цэрэнпунцагийн шийдвэр одоо хүртэл олонд харамсмаар санагддаг байх. Хүмүүс ойлгохдоо Ц.Цэрэнпунцагийг гар амар давуулах гэж Б.Бат-Эрдэнэ шөвгийн дөрөвт авлаа гэж бодсон. Гэвч тунасан хоёрын барилдаан маргаантай болж, магадгүй давсан бөх нь барилдахгүй ч байж мэдэхээр харагдсан учир Б.Бат-Эрдэнэ аваргыг түүхт 80 жилийн ойгоор түрүүлчихэг гээд Ц.Цэрэнпунцаг өгчихсөн ч байж мэдэхээр санагддаг. Гэвч үнэнийг өөрсдөө л мэдэж буй биз ээ.

Цаг хугацааг өнгөрснөөс өнөөдөр рүү авчирч бодвол Гэлэгжамцын Өсөхбаярт МҮБХ ямар шийтгэл ногдуулах байсан бол. Тухайн наадмын дараа бөөн дуулиан болж, МҮБХ Сахилгын хороо байгуулж, даргаар нь Ж.Мөнхбат аваргыг сонгож байсныг санаж байна. Гэвч шийтгэл гэхээр юм ногдуулалгүй, сануулаад өнгөрч билээ.

Харин тэр ам мэхний талаар Ж.Мөнхбат аваргын хэлсэн “Хэрвээ өрсөлдөгч бөх илүү юм яриад байвал сонсох хэрэггүй. Түүнийг сонсож байдаг Г.Өсөхбаярын буруу байхгүй юу. Битгий хуц, би чамтай барилдах гэж гарч ирсэн” гэж хэлэх ёстой байсан юм” хэмээх үгс Монгол бөхийн түүх болон үлджээ.

Өнгөрсөн жил “Алтан цом”-ын барилдаанд Увсын нэгэн аймгийн арслан томоогүй гэмээр үйлдэл хийж, өрсөлдөгч багийн бөхийн ард хөлөө тавьж унагахад нь тусалснаар бүтэн жилээр барилдах эрхээ хасуулж байлаа. Ингээд бодвол хэрвээ одоо цагт Г.Өсөхбаяр өнөөх тийрэлтээ хийсэн бол лав нэг жилийн хугацаатай барилдах эрхээ хасуулж таарах байсан биз ээ. Гэхдээ дархан аваргын эрэмбэ шиг даанч баараггүй хэлчихэж болохгүй юм даа.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 10 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 10 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 11 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 12 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 14 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 16 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 16 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 18 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 19 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11