Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр /2026.09.23/ баруун болон төвийн аймгуудын ихэнх сумдын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2026 оны 9-р сарын 23-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
23-ны өдөр Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд сумд, Булган, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, оройдоо бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөсөө 3 градусаар сэрүүсэж +11..+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөсөө 4 градусаар сэрүүсэж +13..+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөсөө 3 градусаар сэрүүсэж +11...+13 градус дулаан байна.
2026 оны 9-р сарын 24-нөөс 2026 оны 9-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Архангай, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар, 24-ний өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 25-ны өдөр Хөвсгөл, Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 26-нд Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 27-нд Увс Завхан, Хөвсгөлийн хойд сумд, Хэнтий, Сүхбаатарын зарим сумд, Дорнодын ихэнх сумдын нутгаар зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-15.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 24-нд говь талын нутгаар, 26-27-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна