УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

Admin
29 минутын өмнө

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөө чуулганы хуралдаан дээр хэлсэн.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.24/ Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгууллаа.

Зөвлөлийн анхны уулзалтаар:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;

2. Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ- ын чуулганаар хэлэлцэн батлах;

3. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;

4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2.jpg3.jpg5.jpg4.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА 29 минутын өмнө
ЖЕНСЕН ХУАН NIVIDA-Д ЭРГЭН ИРСНЭЭР ТРАМП ТУС КОМПАНИЙН ХУВЬЦААНААС 15 … 1 цагийн өмнө
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН Т… 1 цагийн өмнө
МИАТ ТӨХК BOEING КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ САНАМ… 3 цагийн өмнө
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛД БҮРТГЭЛТЭЙ АВТО ЗОГСООЛООС НЭГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ Х… 8 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 10 цагийн өмнө
ФАКТОРИНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.23-11.29/ Өчигдөр
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ БОЛОН ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 8-10 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/22
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ЦАХИМ ОРЧИНД ЗАЙНААС НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗОХИЦУУЛТ ТУСГАСАН ХУУЛ… 2026/11/20
МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД 2026/11/20
ANTHROPIC КОМПАНИЙН ХУВЬЦАА АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АРИЛЖААЛАГДСАН ЭХН… 2026/11/20
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМУУДЫН ДАРГА НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОЙЛ… 2026/11/20
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/20
Их Уншсан
Д.НАЦАГДОРЖ: ХАРАНХУЙ ХАД 2026/11/17
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… 2026/11/13
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… 2026/11/13
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… 2026/11/13
УНГАРТ ОЙД БУЛЖ НУУСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХУРААН АВЧЭЭ 2026/11/15
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ УИ… 2026/11/20
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ХИЙМЭЛ ОЮУНЫ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ УНАЛТ ANTHROPIC-ИЙН АРИЛЖААНД СӨРГӨӨР … 2026/11/21
МОНГОЛ БОЛОН АНУ-ЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮ… 2026/11/21
ЖЕЙМС БОНДЫН ДҮРД РОБЕРТ ПАТТИНСОН ТОГЛОЖ, 007-Г БҮТЭЭСЭН ДОЛОО ДАХЬ Ж… 2026/11/17
У.СҮРЭНЖАВ ДЭЛХИЙН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/11/20
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2026/11/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.16-11.22/ 2026/11/16