АВЛИГЫН УЛМААС ХУЛГАЙЛАГДСАН 2.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТӨЛҮҮЛСЭН


-ОЛОН УЛСАД ХУРААСАН ХӨРӨНГИЙГ АВТОЗАМ, СУРГУУЛЬ БАРИХАД АШИГЛАДАГ-

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө буцаах ажиллагааг явуулсны дүнд
• 2021 онд- 96 тэрбум төгрөг
• 2022 онд- 2.3 их наяд
• 2023 онд- 238 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн.
Энэ мөнгийг Сангийн яам болон төрийн өмчит байгууллагад төвлөрүүлдэг гэж АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн ярилаа.
Авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах сэдвээр НҮБ-ын төлөөлөгч нар оролцсон олон улсын бага хурал манай улсад болж байна. Олон улсын бага хурал
• Монгол Улс дахь конвенцын хэрэгжилтийн үнэлгээний хоёр үеийг харгалзан хэрэгжүүлэх явцын ахиц дэвшлийг тодорхойлох
• Оролцогч тал хооронд мэдлэг харилцан солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх
• Авлигатай тэмцэх санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник туслалцааг тодорхойлох зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
“2023 онд урьдчилан сэргийлэх болон хөрөнгө буцаах хэрэгжилтийн тайлангаа гаргасан. НҮБ-аас өнгөрсөн оны тайланг үнэлэхэд Монгол Улс авлигын хөрөнгийг буцаан хураах туршлага сайн хэдий ч дараа нь хэрхэн ашиглах, зарцуулах тал дээр тодорхой шийдэлгүй байна. Аль ч улсад хээл, хахуулаар олж авсан хөрөнгийг буцаах буюу хураасны дараагаар энэхүү хөрөнгийг яах вэ гэдэг асуулттай тулгардаг. Олон улсад хураасан хөрөнгийг сургууль, авто зам барихад ашигладаг. Мөн авлигын хэргийг мөрдөхөд маш их хүч, хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө шаардагдаг учраас зарим улс холбогдох төрийн байгууллагуудад зарцуулж байна. Мөн шүгэл үлээгч нарыг хамгаалах тусгай санд хадгалдаг туршлага бий.Гурван өдрийн турш үргэлжлэх уг хурлаар бид зөвлөмж гаргах болно. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд нэг зорилгын төлөө нэгддэг ч хөгжил дэвшил, нөхцөл байдлаас шалтгаалж авлигын түвшин өөр өөр байдаг” гэж Зүүн Өмнөд Ази, Номхон далайн нутгийн Авлигатай тэмцэх багийн ахлагч Анника Витес ярьжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 16 минутын өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 1 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 4 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 5 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 7 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 8 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 8 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 23 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10