“Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр бүртгэгджээ.
Тодруулбал иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож 6 ширхэг тасалбар авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ.
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан залилагчид иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэж байна.
Иргэд баталгаагүй цахим хаяг, хувь хүнтэй холбогдож тасалбар авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, найдвартай эсэхийг сайтар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон бол нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна