ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ЭРҮҮГИЙН ШҮҮГЧИДТЭЙ ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГИЙН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ


Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нар эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны бүх шүүхийн Ерөнхий шүүгчтэй шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр уулзалт хийжээ.

Уулзалтаар шүүхийн олон нийттэй харилцах бодлогыг боловсронгуй болгох замаар олны анхаарлыг татсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх процессыг ил тод нээлттэй байлгах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, мөн шүүх хуралдааныг шууд дамжуулах хүртээмж, чанарыг сайжруулах талаар санал солилцсон байна. 

Шүүгч өөрийн хянан шийдвэрлэсэн хэргээ энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэх, найруулан бичих тал дээр анхаарах хэрэгтэйг энэ үеэр мөн онцолжээ. Цаашид хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хуульч, прокурор, өмгөөлөгчдөд буюу салбарын мэргэжилтнүүдэд зориулсан тоймыг агуулгаар нь сайжруулах, аргачлалыг нь илүү боловсронгуй болгох шаардлагатай талаар дурдсан байна.  Энэ үеэр шүүхийн шийдвэрийн хураангуй тойм бичих аргачлалыг боловсронгуй болгохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн академитай зөвшилцөж, сайжруулах чиглэлд хамтран ажиллахыг тодотгожээ.

Мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журмын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, шүүх бие даасан, шүүгчийн хараат бус байх эхлэлийн цэг нь тус журам болохыг тухайлан онцолсон байна. Улмаар тойргийн шүүхүүдэд энэ журмын хэрэгжилт хэрхэн явагдаж буй талаар санал сонсож, холбогдох зарим асуудлыг нарийвчлан ярилцжээ.

Түүнчлэн эрүүгийн хэргийн шүүх шийдвэртээ ижил төстэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн хэргийн тогтоолыг эшлэх нь хууль хэрэглээний зөрүү байгаа эсэхийг харуулах, нэгдмэл байдлыг тогтооход ач холбогдолтойг тодотгосон байна.

Ерөнхий шүүгч Ц.Цогт эрүүгийн хэргийн шүүх, шүүгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөндөгдөж буй аливаа зүй бус нөлөөллөөс ангид ажиллах нөхцөлөө өөрсдөө ажил хэрэгч хандлага, ажлын зохион байгуулалт шийдвэрийн үндэслэлээр бүрдүүлж, хангаж ажиллах учиртайг сануулж, уулзалтаар ярилцсан асуудлуудыг шийдвэрлэх саналуудаа нэгтгэн Улсын дээд шүүхэд ирүүлэхийг онцолжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 17 минутын өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 4 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 5 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 7 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 8 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 8 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 23 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10