ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ШУДАРГА ШИЙДВЭР ХҮРТЭХ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХЫГ ОНЦОЛЖЭЭ


Төв аймгийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр  зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ.

Ерөнхий шүүгч Ц.Цогт мэндчилгээндээ “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал бол шүүхийг, шүүгчийг хамгаалахад чиглэсэн гэхээс илүүтэй шүүхээр хэрэг маргаанаа аливаа нөлөөгүйгээр шийдүүлэх, шударга шийдвэр “хүртэх” Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах болон хангах Үндсэн хуулийн арга зам билээ. Бид Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд анхаарч байна. Шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах замаар шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр цаг алдалгүй хэрэгждэг байх, ингэснээрээ “иргэдийн зөрчигдсөн эрх бодитой” хамгаалагддаг байхад анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Дээр дурдсанаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг шаардах нь зүйн хэрэг. Гэхдээ эхлээд шүүх, шүүгч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад байгууллага, хуульч мэргэжилтнүүд өөрсдөөсөө шалтгаалах зүйлсээ тултал хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж онцолсон байна. 

Мөн  “Төв аймгийн шүүхийн үе, үеийн хамт олон, энэ хуралд хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд Монгол Улсын дээд шүүхийн нэрийн өмнөөс Төв аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль, эрх зүйг дээдлэх ёсыг бүрэн төлөвшүүлэх, иргэдийн итгэлийг баттай хүлээсэн, шударга, тал хардаггүй шүүх, шүүн таслах ажиллагааг улам бэхжүүлэх ажилд хамтран зүтгэе” гэжээ. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс хурлыг нээж үг хэлсэн юм.  Тэрбээр “Нэгэн зууны тэртээ Монгол Улсад орчин цагийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн бий болж, хууль дээдлэх ёс, шударга ёсыг эрхэмлэсэн төрийн үйл ажиллагааны нэгэн үндэс тавигдаж байжээ. Дэлхий нийт техник, технологи цахим шилжилтийн шинэ эринд шилжиж, эрх зүйн орчин хурдацтай хөгжиж буй энэ үед хуульч бид хүний эрхийн баталгаа болсон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, ил тод нээлттэй шударга шүүхийн тогтолцоог улам төгөлдөршүүлэхэд хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх нь чухал юм. Төв аймгийн шүүхийн 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй уг эрдэм шинжилгээний хурал нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн байна. 

“Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд  70 гаруй хүн танхимаар оролцжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 16 минутын өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 1 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 4 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 5 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 7 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 8 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 8 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 23 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10