МОНГОЛ, ФРАНЦЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАВ


Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Францын Парис хотноо ажиллах үеэрээ Парисын Өмгөөлөгчдийн холбоонд айлчилж, хоёр байгууллагын олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаараа уулзаж ярилцжээ.

Уулзалтад Парисын Өмгөөлөгчдийн холбооны Олон улсын харилцааны газрын захирал Антуан Рипо, Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Олон улсын комиссын дарга Рафаэль Дана нар оролцсон байна.

Парисын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр байгууллагын хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэлээ. Тэд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой цаашид бүх түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров болон Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх нар энэ  үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааны түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.

Тухайлбал, Парисын Өмгөөлөгчдийн холбоо Монголын өмгөөллийн тогтолцооны талаар судалгаа, дүгнэлт гаргаж, олон улсын түвшинд дэмжлэг үзүүлсэн нь Өмгөөллийн тухай хуулийг сэргээх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагааг дахин бэхжүүлэх үйл явцад чухал хувь нэмэр оруулсныг талархан дурдсан байна.

Хариуд нь Парисын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид өмгөөлөгчийн хараат бус байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг хамгаалах асуудал нь дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйл болохыг тэмдэглээд цаашид шаардлагатай тохиолдолд судалгаа, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон улсын түвшинд дэмжлэг үзүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгээ илэрхийлжээ.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын төлөөлөгчид хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд өмгөөлөгчдийн үргэлжилсэн сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах, цахим болон танхимын сургалтууд хэрэгжүүлэх, олон улсын хэмжээний семинар, форум, хэлэлцүүлэгт харилцан оролцох боломжийг нэмэгдүүлэх талаар санал нэгдэцгээжээ.

Түүнчлэн залуу өмгөөлөгчид болон туршлагатай өмгөөлөгчдийн мэргэжлийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, тодорхой хугацаанд харилцан ажиллуулах туршлага хуримтлуулах боломжийг судлахаар болов. Энэхүү хамтын ажиллагаа нь өмгөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, олон улсын туршлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Мөн хүний эрх, өмгөөлөгчийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, өмгөөллийн тогтолцооны хөгжил, хууль зүйн боловсрол, дижитал шилжилт болон хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Парисын Өмгөөлөгчдийн холбооны зүгээс Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой бүх чиглэлийн талаар санал боловсруулж, харилцан хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг хүргүүлэхээр болсон бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Талууд хууль дээдлэх ёс, хүний эрх, өмгөөлөгчийн хараат бус байдлыг хамгаалах нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, мэргэжлийн туршлага солилцох, сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Энэхүү уулзалт нь Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Парисын Өмгөөлөгчдийн холбооны олон жилийн найрсаг харилцааг бататгаж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 16 минутын өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 1 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 4 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 5 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 7 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 8 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 8 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 23 цагийн өмнө
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… Өчигдөр
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10