БРЮССЕЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН АЗИЙН АНХНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО НЬ МОНГОЛЫНХ БОЛОВ

Admin
3 цагийн өмнө

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо албан томилолтоор ажиллаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн туршлага солилцох зорилгоор Брюсселийн Өмгөөлөгчдийн холбоотой уулзалт хийжээ.

Брюсселийн Өмгөөлөгчдийн холбоо нь 5000 гаруй өмгөөлөгчийг эгнээндээ нэгтгэсэн Бельгийн Хаант Улсын өмгөөллийн салбарын мэргэжлийн томоохон байгууллага юм. Тус холбоо нь Европ, Африк, Арабын бүс нутгийн Парис, Лион, Барселона, Софи, Будапешт, Рабат, Киншаса, Тель-Авив зэрэг хотуудын ижил төстэй мэргэжлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг.

Уулзалтад Брюсселийн Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан Эммануэль Пласшаер болон тус холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчид оролцож, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, олон улсын хамтын ажиллагааны бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Мөн Бельгийн Хаант Улсад гадаад улсын өмгөөлөгчид болон хуулийн этгээдүүд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах эрх зүйн шаардлага, зохицуулалтын орчин, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, туршлагаа хуваалцжээ. 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчдийн зүгээс байгууллагынхаа бүтэц, үйл ажиллагаа, өмгөөллийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцуулж, хоёр байгууллагын хооронд мэргэжлийн сургалт, туршлага солилцоо, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, чиглэлийн талаар санал солилцсон юм.

Брюсселийн Өмгөөлөгчдийн холбоо нь өнөөг хүртэл Азийн бүс нутгийн өмгөөлөгчдийн байгууллагуудтай албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой эхлүүлж буй энэхүү харилцаа нь Азийн бүс нутагтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болж байгааг онцлон тэмдэглэжээ.

Талууд цаашид хамтын ажиллагааны боломжуудыг нарийвчлан судалж, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хуульчдын сургалт болон туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН СИСТЕМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИН… 18 минутын өмнө
БРЮССЕЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН АЗИЙН АНХНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН… 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН БАЙНА 11 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД… 22 цагийн өмнө
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН АНХНЫ СОНСГОЛЫГ МАЛЧНЫ Т… 23 цагийн өмнө
ДОЛДУГААР САРЫН 16,17-НЫ ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОСНО… 23 цагийн өмнө
БУРХАН ХАЛДУН ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА БОЛЛОО Өчигдөр
SENZU BC.GAME-Н БАЙНГЫН ТОГЛОГЧ БОЛЛОО Өчигдөр
РОНАЛДО ЗУРГААН ДАШТ ДАРААЛАН ГООЛ ОРУУЛЖ, МӨНХИЙН ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ДЭЭД… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО… Өчигдөр
МАЛЧНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЭХЛЭВ Өчигдөр
МИАТ:БОЙНГ 787-9 ӨРГӨН БИЕТЭЙ ОНГОЦЫГ АНХ УДАА ХҮНД ХЭЛБЭРИЙН ЗАСВАР Ү… 2026/06/23
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/06/23
МЕССИ ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЛЭЭ 2026/06/23
БАРУУН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР БОРО… 2026/06/23
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 2026/06/22
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2026/06/22
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 2026/06/22
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 2026/06/22
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 2026/06/22
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/06/14