Д.АМАРБАЯСГАЛАН: ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БУЙ ИРГЭДЭЭ ТӨР ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ ТААРАХГҮЙ


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллалаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байна. Инфляцын 63.1 хувь буюу дийлэнхийг дотоодын бараа үйлчилгээ бүрдүүлж байна. Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл,  зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжлийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна. Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 8,8 их наяд төгрөгийн зээлийг 127 гаруй мянган өрх аваад байна. Орон нутагт энэхүү зээлийг олгоход түлхүү анхаарсны улмаас хоёр дахин нэмэгдсэн гэх зэргээр хөнгөлттэй зээлийн хөтөлбөр, зээлжих зэрэглэлийн төлөв байдал зэргийг танилцууллаа.


Түүний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү, хүртээмжийн асуудал нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодит дарамт болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг эргэж харах цаг нь болсныг илтгэж байна. Мөн инфляцын түвшин, шалтгааныг оновчтой тодорхойлж байгаа хэдий ч зах зээл дээр үнэ буурахгүй байгаад бодлого тодорхойлогчид анхаарч ажиллахыг хүсч байна. Иймд иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, зах зээлдээ нийцсэн мөнгөний бодлогыг баримталж ажиллахыг зорилт болгоно. Монгол Улсад нийгмийн харилцааг зохицуулж байгаа 880 хууль, Хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлтэй хуулийг орлож байгаа 2768 журам байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны 32 хувийг хуулиар, 68 хувийг журмаар зохион байгуулж байна. Энэ нь нэг ёсондоо хүнийг албан тушаал, өнгө үзэмжээр дүгнэж хүнд суртал, авлига, хууль бус ажиллагаа явуулах үндэс суурь бүрдэж байна гэсэн юм. Түүний дараа уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүд Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар ипотекийн зээлийг хэдийд авсан цаг хугацаанаас хамааран хүү ялгаатай байгаа нь шударга бус байгааг хэлээд өөрчлөх эсэхийг тодруулав. Мөн зээлийн "хар жагсаалт" буюу Монголбанкны зээлийн мэдээллийн сан гэж иргэдэд дарамт болдог, хоцрогдсон хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх талаар лавлаж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин "Саяхан Улсын Их Хурлаар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх учраас мөнгөний ханшид нөлөөлж магадгүй. Энэхүү эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ, аж ахуйн нэгжийн хувьд зээлийн хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ" хэмээн асууж, хариулт мэдээлэл авав. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг талаар Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг хэлээд өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих талаар асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар малчдад 495.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа 78.8 хувь нь Төрийн банк, 21 хувийг Хаан банк  олгосон байна. Гэвч хөнгөлөлттэй хүүтэй зээл авах хүсэлт өгсөн, шаардлага хангаж, зээл нь зөвшөөрөгдсөн малчид олон байгаа ч зээл олгох эх үүсвэргүй болжээ. Иймд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан арилжааны бусад банкуудын зээл олголтыг идэвхжүүлэх шаардлагыг Төв банкны удирдлагуудад тавив.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Монголбанк арилжааны банкуудад ажиллахдаа активын чанарын үнэлгээгээ сайн хийх хэрэгтэй байна. Энэ үнэлгээг муу хийснээс банканд асуудал үүсдэг. Тухайлбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны үйл ажиллагаа зогсчихсон байхад бүрэн эрхт төлөөлөгч томилдоггүй, дампуурлыг зарладаггүй атлаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгө байршчихсан байдаг. Энэ чиглэлээр хариуцлагатай ажиллаасай гэж хүсэж байна хэмээлээ. Монголбанкны удирдлагууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, санал солилцов.   

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, Монголбанкнаас гаргаж буй бодлого, шийдвэрийг Улсын Их Хурал итгэл төгс баримтлаж ажиллаж чаддаг болох ёстой. Арилжааны банкууд хуулиар хүлээсэн үүргээ  хэрхэн биелүүлж байна, улмаар  шударга ёсыг хангах талаар хэрхэн ажиллаж байгаад анхаарал тавьж ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас олгож буй нийт зээлийн 80 хувь нь хот, суурин газар, 20 хүрэхгүй хувь нь хөдөө орон нутагт олгогдож байна. Мөн арилжааны банкнаас олгогдож буй зээлийн хэдэн хувь нь хэрэглээний, хэдэн хувь нь хөрөнгө оруулалтын зээл байгаа зэрэг олон үзүүлэлтээс банкуудын үйл ажиллагааг дүгнэж болно. Цаашилбал, өндөр хүүтэй зээл авч амьдралаа залгуулж буй ард иргэдээ төр зүгээр хараад сууж байж таарахгүй. Эдгээр бүх асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн хувьд өөрчлөлт хийнэ. Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй гээд Монголбанк зээлийн хүүг бодлогын түвшинд бууруулах боломжийг судалж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг өглөө.     


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 44 минутын өмнө
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 17 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 18 цагийн өмнө
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… 18 цагийн өмнө
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 21 цагийн өмнө
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 22 цагийн өмнө
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 23 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… Өчигдөр
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… Өчигдөр
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… Өчигдөр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… Өчигдөр
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… Өчигдөр
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 2026/03/20
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… 2026/03/20
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 2026/03/19
ХАЯЖ, ҮРЭГДҮҮЛСЭН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШАТ ДАМ… 2026/03/19
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 18 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
Б.БАТБААТАР: ИЗНН-ЫН 26 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХЭН НЭГНИЙ УЛС ТӨРИЙН СОНИРХЛОО… 2026/03/10
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… 2026/03/14