САУТГЭЙТ: ОДОО ТОУНИ ҮГҮЙСГЭЕ ГЭСЭН Ч ЧАДАХГҮЙ


Маргааш Английн шигшээ баг Бельгитэй нөхөрсөг тоглолт хийх ёстой. Гурван арслангийн гол довтлогч Харри Кейн гэмтэлтэй шалтгаанаар Бразилтай ч тоглолгүйгээр Германы “Байерн Мюнхен” рүү тэр даруй буцсан.

Ингээд Бразилтай тоглоход довтолгоонд Энтони Гордон, Олли Уоткинс нарыг гаргасан ч Английн шигшээ гоол оруулж чадалгүй 0:1-ээр хожигдсон юм. Тэгвэл тухайн тоглолтод сэлгээнд суугаад дуусгасан “Брэнтфорд”-ын довтлогч Айвен Тоуни Бельгитэй хийх тоглолтод гараанд гарна гэдгийг дасгалжуулагч Гарет Саутгэйт зарлалаа.

Тоуни өнгөрсөн ДАШТ-д өөрийг нь авч яваагүй талаар хэд хэдэн удаа ярилцлагадаа дурдаж, бухимдаж гомдохын дундуур байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл одоо Европын АШТ-ий өмнөхөн түүнд шигшээ багт үнэхээр хэрэгтэй тоглогч гэдгээ харуулах алтан боломж олдож байгааг Саутгэйт онцлон дурджээ.


“Маш том боломж гэдгийг тэр өөрөө ойлгож байгаа. Үүнийг үгүйсгэе гэсэн ч үгүйсгэж чадахгүй. Шигшээ багтаа гараанд анх удаа гарна. Үүнийгээ л бодох ёстой. Тоуни бол өөртөө их итгэлтэй залуу. Клубынхээ төлөө дараалан хэд хэдэн тоглолтод маш сайн тоглочихоод ирлээ. Тиймээс энэ тоглолтод бүрэн бэлэн байна гэдэгт нь эргэлзэх хэрэггүй” хэмээн Саутгэйт өгүүлжээ.

Айвен Тоуни хөлбөмбөгийн тоглолтод мөрий тавьсан хэргийн улмаас олон сар тоглох эрхээ хасуулаад өнгөрсөн өвөл шийтгэлийн хугацаа нь дуусч талбайдаа гарсан билээ.

Английн шигшээгийн талаар өөр нэгэн мэдээ дуулгахад Харри Магуайр, Кайл Уолкер нар гэмтсэн учир клуб рүүгээ буцжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 15 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 16 цагийн өмнө
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… 17 цагийн өмнө
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 19 цагийн өмнө
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 21 цагийн өмнө
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 22 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 23 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… Өчигдөр
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… Өчигдөр
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… Өчигдөр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… Өчигдөр
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… Өчигдөр
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… Өчигдөр
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 2026/03/19
ХАЯЖ, ҮРЭГДҮҮЛСЭН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШАТ ДАМ… 2026/03/19
АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА 2026/03/19
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 16 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
Б.БАТБААТАР: ИЗНН-ЫН 26 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХЭН НЭГНИЙ УЛС ТӨРИЙН СОНИРХЛОО… 2026/03/10
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… 2026/03/14