МИАТ ТӨХК нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг амжилттай давтан баталгаажуулж, гэрчилгээгээ хүлээн авлаа.

Олон улсын стандартын Монсертф ХХК-аас хийсэн аудитын үр дүнд МИАТ ТӨХК-ийн “Агаарын тээвэр /зорчигч болон ачаа тээвэр/, Агаарын хөлгийн техник үйлчилгээ, Газрын үйлчилгээний үйл ажиллагаа нь ISO 9001:2015 стандартын шаардлагыг бүрэн хангаж буйг ийнхүү баталгаажуулсан байна.
Шинээр олгогдсон гэрчилгээ нь 2029 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд энэхүү баталгаажуулалт нь компанийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулах чиглэлээр тууштай ажиллаж буйг баталсан чухал үзүүлэлт юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна