ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН…


Амьдралын гэрэл гэгээ болсон хүүхдүүдээ эрдэм боловсролтой, зөв сэтгэлтэй, ажилсаг хөдөлмөрч хүн болоосой гэж эцэг эх бүхэн хүсдэг. Ийм ч сэтгэлийн үүднээс хүүхдүүдээ ажил хийхийг дэмждэг.  Манай улсад хамгийн их шүүмжлэлд өртдөг нь хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал.  Харин хүүхдүүд олноор хийдэг, ээж аав нь ч зөвшөөрдөг зарим ажил аюултайд тооцогддогийг төдийлөн анзаардаггүй. Хүүхдийн хөдөлмөр хэмээх том сэдвийн зах зухаас гурван асуудлыг энэ удаад хөндье.  

ХҮҮХДҮҮД ТҮГЭЭМЭЛ ХИЙДЭГ АЮУЛТАЙ БУЮУ ХОРИГЛОСОН ХӨДӨЛМӨР

Тохиолдол 1. Галын зээ нь арван зургаан нас хүрсэн жилээ эмээдээ “Ажил хийж үзье” гэжээ. Ажлын үр шимийг мэдэрч, хөдөлмөрлөж сурах хэрэгтэй гээд эмээ нь ч дуртайяа зөвшөөрч. Хүү барилга дээр ачаа бараа зөөх ажил хийж эхлэв. Өдөр бүр ядарч ирэх ч  ажиллах гоё юм гээд сэтгэл дүүрэн. Эхний сардаа цалин гэж бас ч гэж цөөнгүй төгрөг авлаа. Амьдралд нэмэртэй, ажил ч сурч байна даа гэж баярласан ч яваандаа байдал бишдэв. Гурван дүүгээ бөндийтөл асардаг, эелдэг хүүгийн зан эвдэрч, хараалын үг урсгаж, тамхи татдаг болжээ. Хүнд юм өргөсөөр нуруугаараа бөгтийж, хуруунууд нь шархлаад бээлий өмссөн мэт байнга л боолттой явах болсон нь санаа зовоож эхлэв. Хамт ажилладаг ах нарын зараалд гүйж, заримдаа цалингаа тэдэнд зээлсэн гээд авах мөнгө нь ч багасчээ. Хүүхдийг хаана, ямар ажил хийлгэхээ сайн бодох хэрэгтэй юм билээ. Өсвөр насны хүү маань эвдрээд тэс өөр хүн болчих шиг санагдсан гэж эмээ нь харамсангуй ярьсан юм.

НҮБ-ын конвенцийн дагуу боолчлолын хэлбэрүүд, биеэ үнэлэх болон садар самуун, мансууруулах бодис зэрэг хууль бус үйл ажиллагаанаас гадна мөн чанар, эсвэл хөдөлмөрийн нөхцөлөөрөө хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд нөлөөлөхүйц ажлыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдэд тооцдог.

Манай улсад хүүхдийн хөдөлмөрийн талаар нарийвчилсан иж бүрэн судалгаа 2021, 2022 онд л хийгдэж байжээ. Судалгаагаар улсын хэмжээнд 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг буюу 138.5 мянга нь хөдөлмөрт оролцсон байна. Тэдний 42 хувь буюу 58.2 мянган хүүхэд аюултай ажил эрхэлж байжээ. Аюултай гэхээр бид асар хүнд зүйл гэж ойлгодог. Гэтэл хүүхдийн хөгжилд, ёс суртахуунд нөлөөлөхөөс гадна  багаж хэрэгсэл, цаг, нөхцөл нь аюултай байж болохуйц хөдөлмөр ч үүнд хамаарна. Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад барилгын олон төрлийн ажлыг багтаасны дотор хүнд материалыг өргөх, түлхэх, зөөхөд яс булчингийн гэмтэл үүсэх эрсдэлтэй, аюултай гэжээ. Хүнд зүйл өргөснөөс толгой нуруу хүзүүний гэмтэл авч, булчин нь сунаж, мултарч, зүсэгдсэн тохиолдол цөөнгүй. Судалгаагаар бүх төрлийн хөдөлмөрт оролцож буй хүүхдүүдийн 6.5 мянга буюу 4.7 хувь нь ажиллах явцдаа осолд өртөж, гэмтэл авсан байна.

Сэтгэл зүйд ч бас нөлөөлж, ядрах, халшрах, аюул учрахаас эмээх зэрэг айдас үүсдэг.  Ажил хийхэд хамгийн хэцүү нь юу вэ гэсэн асуултад 441 хүүхдээс 23.1 хувь нь хүнд зүйл өргөж, зөөх гэж хариулжээ. 

Эмнэг сургах, цаг агаар тохиромжгүй үед мал хариулах, мод мөчирлөх, хог хаягдал цуглуулах, боловсруулах, асрах газар, эмнэлэг зэрэгт өвчтөнтэй шууд харилцах, гудамжинд бараа худалдаалах, зам дээр худалдаа хийх, зах дээр тэрэг түрэх, ачаа өргөж зөөх, буулгах.. Хүүхдүүдийн түгээмэл хийдэг эдгээр зүйлс нь аюултайд тооцогдон хориглосон ажлын байрны жагсаалтад багтжээ. Нэлээд урт үргэлжлэх энэ жагсаалттай ажил олгогч нь ч, асран хамгаалагчид ч танилцчихад гэмгүй болов уу. Ажил сургах гэхдээ бид аюултайд тооцогдсон зүйлийг хүүхдэдээ зөвшөөрчихдөг юм биш байгаа даа.

Жагсаалтыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532151428791&showType=1 энд дарж үзнэ үү.  

ЦАЛИН БАГА, ТАВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ӨГӨХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭЖ АЙДАГ 

Тохиолдол 2. Найз маань онц сурдаг, ирээдүйд  хуульч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ аав нь нас бараад,  ээж нь өвчтэй болсон болохоор эцэг, эхийнхээ тавьсан өрийг дарах гээд аргагүйн эрхэнд 11 дүгээр ангиасаа сургуулиа хаяад ажил хийж байна. Сардаа олсон мөнгөө өр төлөхөд зарцуулдаг болохоор гэртээ болон өөртөө юм авч чаддаггүй. Хүүхдэд өгдөг хөдөлмөрийн хөлс бага болохоор хоёр ажил хийсэн ч гэсэн сардаа 500-800  мянган төгрөг олдог ч хүрэлцдэггүй.  Манай найз өглөө нь цагийн ажил хийдэг, худалдагч, бараа өрөх гэх мэт, үдээс хойш нь бааранд ажилладаг. Миний хувьд ажил хийдэг найзууд олон бий. Бид нар ажил хийж, олсон мөнгөөрөө энэ найзынхаа гэрт нь хоол унд авч өгдөг. Саяхан мөнгөө нийлүүлээд гэрт нь хонины мах авч өгсөн. Бүтэн том хонины мах авах гэсэн хүрээгүй л дээ. Тэгээд төлөгний мах авч өгсөн.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлт жил ирэх тусам өсөж байна. Гэхдээ л хүүхдийн авдаг цалин насанд хүрэгчдийнхтэй харьцуулшгүй бага хэвээрээ байгаа юм. Хуулийн дагуу эцэг эх, хүүхэд, байгууллага гурвалсан гэрээ байгуулах ёстой ч энэ нь хэрэгждэггүй. Хүүхдээ ямар нөхцөлд ажиллаж байгааг очиж хардаг эцэг эх ч бас л өдрийн од шиг... Санал асуулгад оролцсон таван хүүхэд тутмын нэг нь тулгарсан бэрхшээлээ нэрлэхдээ цалингаа авч чадахгүй байхаас айдаг гэжээ. Өөрөөр хэлбэл ажил олгогчид хүүхдэд цаг тухайд нь тохиромжтой цалин хөлс өгдөггүй л гэсэн үг.

Өсвөр насны хөвгүүд, охидын түгээмэл хийдэг ажлын нэг нь ресторан, бааранд зөөгчөөр, бас дэлгүүрт худалдагчаар  ажиллах. Шөнө хүртэл ажиллахгүй гэж тохирдог ч 22 цагаас хойш оройтох тохиолдол цөөнгүй. Согтууруулах ундаа бэлддэг, худалдаалдаг, түүгээр үйлчилдэг ажлыг хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ажил гэж үзэж хориглосон ажлын  жагсаалтад багтаадаг. Дэлгүүрт ажиллах нь 18 нас, согтууруулах ундаа худалдах нь 21 нас байдаг ч энэ яг мөрдөгддөг үү гэвэл бас л үгүй.

Хөвгүүдийн сонирхдог ажлын нэг машин угаалгад ажилласан хүү “Машин угаалгад ажиллаж байгаа хүүхдүүдийн бөөр өвддөг юм байна.” гэж ярьсан нь судалгааны тайланд орсныг дурдахад илүүдэхгүй байх.

ГЭРИЙН АЖИЛ ХИЙХ Ч ХУГАЦААТАЙ

Тохиолдол 3. Ээж, аав маань ажлаасаа бүр орой ирдэг. Би айлын том, хичээлээс ирээд усанд явдаг, дүү нараа, бас  өвчтэй эмээгээ асардаг, хоолоо хийж, гэрээ цэвэрлэдэг. Гэрийн даалгавраа хийж амждаггүй болохоор сурлага минь сайн биш. Цаашдаа их дээд сургуульд орохыг хүсэж буй ч чадах эсэхээ мэдэхгүй байна. /13 настай охины ярианаас/

НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхэд гэрийн ажилд оролцох хугацааг долоо хоногт 5-14 настай бол 21 цаг, 15-17 насныханд хугацааны хязгаар заахгүй байхаар тогтоожээ. Судалгаанд оролцсон 5-14 насны  хүүхдийн 37.4 хувь нь хэт их цагаар буюу долоо хоногт 21-ээс дээш цагаар гэрийн ажил хийсэн бөгөөд ялангуяа охидын зарцуулсан хугацаа өндөр байгаа юм.

Хэт олон цагийг гэрийн ажилд зарцуулснаар сургуульд явах, гэрийн даалгавраа хийх, сурч боловсрох боломж нь хязгаарлагдаж, сөргөөр нөлөөлнө гэж үздэг.   

Мөн 5-17 насны нийт хүүхдийн 37.4 хувь нь аюултай нөхцөлд гэрийн ажил хийсэн гэсэн судалгааны дүн гарчээ. Хоол хийхдээ газ, гал, халуун зуух, хурц хутга ашиглах, цэвэрлэгээнд химийн бодис хэрэглэх, насанд хүрсэн хүн, хүнд жинтэй хүүхэд өргөж, үүрч явах зэрэг нь аюултайд тооцогддог бөгөөд иймэрхүү тохиолдлоос болж бэртэж гэмтсэн тоо ч багагүй.  

Эцэг эхчүүд хүүхдэдээ дэлгүүрээс амттан авахдаа орц найрлагыг нь харж, үүрэх цүнх нь бяцхан биед нь ахдах болов уу гэж бодож, өмсөх гутал нь чийг татахгүй байх даа гэж тооцон сонгодог. Харин хүүхдийн хөдөлмөрт оролцохыг нь зөвшөөрөхдөө ажлын нөхцөл, орчин, бусад зүйл нь аюултай юм биш байгаа гэж бодож, хориглосон эсэхийг судалж, гэрээ байгуулж, асран хамгаалагчийн үүргээ биелүүлдэг үү гэдгийг бодох цаг иржээ.

Ажиллах хүсэл эрмэлзлийг бүх талаар дэмжих нь зөв, энэхүү бичвэрээр хүүхдийг хөдөлмөрөөс татгалзуулах санаа агуулаагүй гэдгээ дашрамд дурдъя. Гэхдээ ирээдүй болсон үрсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуун, бусад зүйлд ч нөлөөлөх  хөдөлмөрт анхаарах нь эцэг эх, асран хамгаалагчид, ажил олгогч байгууллагууд, ер нь л бүгдийн үүрэг гэдгийг сануулах нь илүүц биз ээ.   

Хүүхэд бүр аз жаргалтай, эрхээ бүрэн эдэлж байг ээ.

Эх сурвалж: Family Center

ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН…

 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01