ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ?


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.

Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр  Улсын дээд шүүхэд очин, шүүгч ажилтнуудын өмнө гардуулсан байна.

Ц.Цогт нь 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлснээс хойш өдгөөг хүртэл бүх шатны шүүхэд ажилласан юм.

Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдахад Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчдийн нэг болж томилогдсоноос хойш 22 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2011 онд байгуулагдахад анхны Ерөнхий шүүгчээр нь ажиллаж эхэлсэн тэрбээр Улсын Дээд шүүхийн шүүгчээр 2020 онд томилогдсон.  

Ц.Цогт МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Вилламеттийн их сургуульд хуулийн магистр, Японы Нагояагийн Их  сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн АНУ-ын Дьюкийн Их сургуульд шүүх судлалаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд МУИС-д олон жилийн турш багшилсан нэгэн юм.

Ц.Цогт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд Шүүхийн бүх хуулиудын ажлын хэсэгт орж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан. Шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах талд онцлон анхаарч үүнийг хэрэгжүүлэх цахим системийг бүрдүүлэх болон иргэд, сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцах "Нээлттэй шүүх" хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлын шанг татсан юм. 

Мөн шүүхийн гадаад харилцааг өргөжүүлэх, шүүгчдийн сургалтыг боловсронгуй болгоход түүний оруулсан хувь нэмэр чамгүй их. Ц.Цогт Монголын Шүүгчдийн холбооны удирдлагад ажиллаж, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, Олон Улсын Шүүгчдийн холбоотой хамтран ажиллах чиглэлд багагүй зүйл хийсэн. Тэрбээр АНУ зэрэг 11 орон багтдаг Олон улсын Шүүгчдийн холбооны Ази Номхон далайн бүсийн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн зөвлөгөөнөөс олонхын саналаар Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн. Түүнийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсний дараа "итгэл хүлээхүйц зөв шударга хүн нэр дэвшүүлжээ" гэсэн эерэг хандлага сэтгүүлчид, олон нийтийн зүгээс давамгайлж байсан билээ.

Шударга ёсыг нийгэм хүсэмжилж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид, шүүхийн ажилтнууд, хуульчид, олон нийтийн дэмжлэг хүлээсэн Ц.Цогтыг Ерөнхий шүүгчээр томилсон нь түүний хийсэн хамгийн оновчтой томилгооны нэг болж байна.

Шүүх хэдийгээр хамтын удирдлагын байгууллага ч гэлээ Ерөнхий шүүгч хэн байхаас олон зүйл хамаардаг. Шүүх засаглалын төлөө өдгөөг хүртэл чамгүй зүйлийг хийсэн Ц.Цогт өнөөдрөөс шүүх эрх мэдлийн дээд байгууллагыг тэргүүлэх боллоо.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт хамт олондоо хандан хэлсэн үгэндээ итгэл хүлээлгэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн өндөр хариуцлага бүхий албан тушаалд нэр дэвшүүлсэнд талархал илэрхийлээд Ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хаших болно гэдгээ онцолжээ. 

Шүүгчид, шүүхийн ажилтнууд, олон нийт Ц.Цогтыг шударга ёсыг бэхжүүлэх шүүхийн эрхэм зорилгыг биелүүлнэ гэж итгэн харж байна.  

Ерөнхий шүүгч Цэндийн Цогтын боловсрол, ажлын байдлын талаарх мэдээллийг танилцуулж байна. 

  • 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. 2023 онд Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрийг төгссөн.
  • 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажиллаж байна.
  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
  • 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
  • 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01