Эд мөрийн баримтаар хураагдсан чихний тасархайг устгасугай


Цэргийн баяр тэмдэглэн наргиж, хүүхдэдээ анхаарал хандуулаагүйн улмаас ой дөрвөн сартай хүүхэд нь осгож, эмчлүүлж байгаа талаар мэдээлэл саяхан цацагдав. Баяр аа гэж, тэмдэглэн өнгөрүүлэх ёстой ч хэтрүүлвэл гай дуудах тохиолдол эртнээс эдүгээ хүртэл өчнөөн бий. Гэлээ ч тэр гай хажуу айлын Батад л тохиолдохоос надад бол үгүй гэж итгэдэг нь гэм биш зан гэлтэй.

Эрчүүдийн маань 29 хувь нь буюу гурван эрэгтэй тутмын нэг нь сар бүр архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Монгол хүнд архи задлагч фермент сул хөгжсөн байдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд судалгаад түшиглэн ярьдаг.
Савнаасаа бусдыг дийлдэг архитай холбоотой одоогоос олон жилийн өмнө гарсан нэгэн хэргийн талаар сэрэмжлүүлэх үүднээс дор өгүүлэв.

Манайд элдэв өнгө төрхтэй хэрэг гардаг болсоор удаж байгаа ч “чихний тасархай” эд мөрийн баримтаар хураагдаж байсан түүх ховор байх. Ийм хачин хэрэг яагаад гарсан талаар өгүүлэхдээ хүний нэр төрийг хамгаалах үүднээс уг хэрэгт оролцогчдын нэрийг хэдий олон жилийн дараа ч гэлээ өөрчлөн бичив.

Энэ хачирхалтай хэрэг бас л баяраар, гэхдээ наадмын өмнөхөн гарсан юм. Галт Нанзад хоёр нэг ангийн найзууд. Энэ өдөр тэд ангийн найз бүсгүй Буянгийндаа шинэ байрны найранд уригдан очжээ. Бэлгэ дэмбэрэлтэй өдрийг тохиолдуулан өлзий ерөөлтэй үг хэлж, сархад зооглон нэлээд удаан сууж. Гэтэл Галтын эхнээрийг түр гадаалахад хэн нэг нь “ямар зэвүүн хүүхэн бэ” гээд өдсөн янзтай эвгүйхэн зан гаргасан байна. Бүсгүйг буцаж орж ирсний дараа жинхэнэ маргаан дэгджээ.
Нанзад Галт хоёр ангийн дарга байсан, байгаагүй гэдэг тун ч ялихгүй зүйлээс болон үг зөрөөд авч. Уг нь тэд 30 гаруй настай, хоёул дээд боловсролтой, бас ч үгүй нэг нь доктор цолны үзүүрээс ч атгаад авсан, шаггүй ажил төрөлтэй хүмүүс. Гэвч архины халуунд аашаа эвдэн аягласан нь эцэстээ “нарс”-ны хаалга татахад хүргэсэн байна. Тэд эхлээд ам хэлээр ширүүхэн үзэлцэж, нэгийгээ докторын зэрэг дулдуйдаж авсан хэмээн доромжилсноос өгсүүлээд хагацал зовлонг нь хүртэл тохуу болгоод амжиж.
Насанд хүрсэн эрсийн “ангийн дарга байсан” эсэхээс үүдсэн маргаан сүүлдээ гурвалжин дөрвөлжин зодооны эх үүсвэр болж, түүнд эрчүүд төдийгүй бүсгүйчүүд ч татагдан оржээ.
Галт, Нанзад хоёрын эхнэр бүсгүйчүүдийн зодооны бичигдээгүй хуулиар үснээсээ зулгаалцаж, эрчүүд маань ч “хүч чадлын гайхамшиг”-аа үзүүлж, Галт Нанзадын, харин Нанзад Галтын эхнэрт ч нударганы амтаа үзүүлээд авсан байна. Сүүлдээ Нанзад Галт хоёр нэг өрөөнд нэлээд шартай үзэлцсэний эцэст гэнэт хартал Нанзадын зүүн чих тасарчихсан байх нь тэр.
Гэрт байсан хүмүүс яаран сандралдаж, чихийг аваад Гэмлтийн эмнэлэг рүү явсан ч нэгэнт оройтсон байлаа.
Сүүлд нь Галт “Бид хоёр барьцалдаж аваад газар унахад Нанзад миний зүүн хөмсөгний дээхнэ хазахаар нь би зөрүүлээд чихийг нь хазчихсан байсан юм. Тухайн үед чих тасарсан гэдгийг огт мэдээгүй. Маргааш нь мэдсэн. Найзыгаа ийм болгосондоо харамсаж байна” гэж өчжээ.
Харин Нанзад шүүх хуралд мэдүүлэхдээ “Гэнэт миний чихний зүүн тал тэр чигээрээ авчихсан юм шиг болохоор нь үзтэл чих тасарчихсан байсан. Ингээд би байнга олон хүний өмнө лекц уншдаг, хурал семинарт оролцдог байснаа өрөөсөн чихгүйн улмаас чадахаа больсон. Чих хийлгэе гэсэн боловч Монголд хийдэггүй гэсэн. Урд хөрш рүү явж үзүүлэхэд мөнгө төлөх шаардлагатай.” гээд эмчилгээний зардал болох олон арван сая төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх эмнэлгийн актад дурдсанаар бол “Чихний дэлбэнгийн тасралт нь засаршгүй гэмтэл бөгөөд мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай” аж.
Шүүхээс тухайн үед үйлчилж байсан хуульд зааснаар Галтыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жил 6 сар хорих л оногдуулсан байна. Мөн түүнээс тодорхой хэмжээний мөнгө гаргуулж, хохирогч Нанзадад олгуулахаар болжээ.
Архи аа гэж, андуудын нэг нь шоронд орж, нөгөө нь чихнээсээ салсан энэ айхтар хэрэг гарна гэж хэн нь ч наргиж цэнгэж явахдаа санаагүй биз ээ.
“Эд мөрийн баримтаар хураагдсан чихний тасархайг устгасугай” гэж шүүхийн тогтоолд дурдсан байдаг. Энэ хэрэгт илүүц тайлбар хийх хэрэггүй байх. Гэхдээ л нөгөө чих нь засагдаагүй бол …


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
20К КЛУБЫН ГИШҮҮД ХАН-УУЛ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛНЫ АЖЛЫН НЭГ ӨДӨРТЭ… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ХОККЕЙЧИД АЗИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 14 цагийн өмнө
МИАТ МӨРӨН ЧИГЛЭЛД ТАВДУГААР САРД ОНЦЛОХ ҮНИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА 17 цагийн өмнө
УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ТӨРӨЛТ ӨМНӨХ ОНООС 5.7 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ ӨМНӨХ ӨДРӨӨС СЭРҮҮСЭЖ, 10-12 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
АРАВДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН МЭНДЭЛСЭН ӨЛЗИЙТ ӨДӨР ТОХИОЖ БАЙН… Өчигдөр
ТРАМП ГАЦСАН ХӨЛӨГ ОНГОЦУУДЫГ ОРМУЗЫН ХООЛОЙГООР ГАРГАНА ГЭСЭН Ч ИРАН … Өчигдөр
С.АМАРСАЙХАН: ДАРХАН ХИЛЭЭ ХАМГААЛАХААР ЗОРЬЖ БУЙ ЗАЛУУСТАА АМЖИЛТ ХҮС… 2026/05/04
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/05/04
МИАТ: УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТЫН НИСЛЭГ СААТААГҮЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА 2026/05/03
АНУ ГЕРМАНААС 5000 ЦЭРГЭЭ ТАТАХАА ЗАРЛАСАН НЬ ТРАМПЫН ДАНГААРАА ГАРГАС… 2026/05/03
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 2026/05/03
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХУВЬ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙН САЛХИ ЖИГҮҮ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- МАТРЫНХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХҮЧ БО… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ УТГА УЧРЫГ ОЛОХ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НУУЦ ЗҮЙЛС ХҮЧ Б… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ТЭНЦВЭРИЙН НАРИЙ… 2026/05/02
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРААС ТӨРӨН ГАРСАН ГЕНЕРАЛУУДДАА ХҮНДЭТГ… 2026/05/02
Их Уншсан
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД БОДЛУУД ЖИГҮҮРТЭЙ БО… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ТӨЛӨВШСӨН ХҮЧ БА УХА… 2026/05/01
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ГОЁМСОГ ЭРТНИЙ НОМЫН САНГУУД 2026/04/23
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТЭВЧЭЭР ЭЛБЭГ ДЭЛБЭ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД АЛТ МЭТ ЦЭЦЭГЛЭХ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ ГҮНЗГИЙ ЦЭЦЭГЛ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЧИМЭЭГҮЙ ЦЭЦЭГЛЭЛТ… 2026/05/01
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НУУЦ ЗҮЙЛС ХҮЧ Б… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙН САЛХИ ЖИГҮҮ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХУВЬ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ТЭНЦВЭРИЙН НАРИЙ… 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ УТГА УЧРЫГ ОЛОХ … 2026/05/02
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ- МАТРЫНХНЫ ХУВЬД НАМ ГҮМ БАЙДАЛ ХҮЧ БО… 2026/05/02
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУ… 2026/04/30